Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.04.30/ 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар,
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилтийн талаар,
- Татварын реформын талаар,
- Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар,
- Нийгмийн даатгалын реформын талаар,
- Эрчим хүчний салбарын реформын талаар,
зэрэг 24 асуудлыг хэлэлцэх бөгөөд танилцахаар төлөвлөсөн байна.