Йордан улсын Амман хотод эхэлсэн сонирхогчдын боксын 15, 17 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагч Р.Жоланман, Ж.Баяр-Отгоны удирдлагад Монголын тамирчид 18 орны 405 тамирчинтай (хөвгүүн 250, охин 155) өрсөлдөж буй. Эмэгтэйчүүдээс 17 хүртэлх насны ангилалд “Ихэр бээлий” клубийн тамирчин, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч, өсвөр үе, залуучуудын УАШТ-ий хошой алтан медальт А.Алтанзул Тайландын тамирчныг 5:0-ээр буулган авч, хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглохоор болсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр охидын 46 кг-ын жинд мөнгөн медалийн болзол хангаснаар аваргын төлөө Энэтхэгийн тамирчинтай өнөөдөр тулалдана.