Тайландын Хаант Улсын Засгийн газраас “Ухаалаг аялал жуулчлалын бүс” санаачилгын хүрээнд хилийн хяналт, шалгалтыг сайжруулах, боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хилийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зорилгоор энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн “Thailand digital arrival card” буюу хилээр нэвтрэх цахим хуудсыг үйл ажиллагаан¬даа нэвтрүүлэхээр болжээ. Тодруулбал, энэхүү цахим хуудас нь өмнө нь ашиглаж байсан цаасан суурьт “ТМ.6” маягт (arrival card)-ыг орлох бөгөөд тус улсад зорчих гадаад улсын иргэд Тайландад хөл тавихаас гурван өдрийн өмнө https://tdac.immigration.go.th холбоос, эсвэл QR кодоор нэвтэрч, хувийн болон аяллын талаарх шаардлагатай мэдээллийг бөглөж, баталгаажуулсны дараа хил нэвтрэх эрхтэй болох аж. Тиймээс тус улс руу зорчих иргэд дотоодын хууль, дурмийг чанд сахиж, дээрх холбоосоор нэвтэрч, цахим хуудас бөглөхийг Гадаад харилцааны яам¬наас ан¬хааруулав. Сонирхуулахад, өнгөрсөн онд манай улсын 66 мянган иргэн тус улс руу зорчсон бол энэ оны эхний улиралд 10 мянга орчим хүн аялжээ.
Ч.Болор