НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард багтаан олгох хуваарьтай. Тэгвэл энэ оны 1-3 дугаар сарын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр болсныг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
2-р улирлын буцаан олголтыг долдугаар сард,
3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болсон билээ.