Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур сумдад гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд ажиллаж байна.
Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 12 аймгийн 55 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 79 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.