Азийн снөүбоардын холбооноос өмнөд хөршийн Жөнжоу хотод зохион байгуулсан “PSA Asia”, “PSA kids” тэмцээнд Монголын өсвөр үеийн тамирчид өрсөлдөж байна. Тэднээс хөвгүүдийн ангилалд М.Тэгшдүүрэн шагналын салхи хагалж, параллел слаломын төрөлд эзэн орны 33 тамирчинтай уралдаж, хүрэл медаль хүртлээ. Охидоос М.Есүй, Д.Ууганзаяа нар мөнгөн медаль зүүв. Насанд хүрэгчдийн 18 хүртэлх насныхны ангилалд Г.Зоригт мөн хүрэл медаль гарджээ. Одоогоор дөрвөн медальтай тэмцээнээ үргэлжлүүлж буй манай тамирчид жиант слалом төрөлд өнөөдөр ур чадвараа сорино.
Г.Батцэцэг