Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Бурмаа

Хаягдал хуванцар сав кг-ыг нь 600 төгрөгөөр авч байна 

“MCS сoca сola” компанийн санаачилгаар ТМЛ группийнхэн ус, ундааны хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулжээ. Энэ үйлдвэр жилд 20 000 тонн хуванцар хаягдлыг боловсруулах хүчин чадалтай гэнэ. Ихэвчлэн ус, ундааны савыг боловсруулж, хувцасны утас болон бусад түүхий эд үйлдвэрлэдэг юм байна. Мөн ирэх жилээс “MCS сoca сola” компанийн ус, ундааны савны түүхий эдийг үйлдвэрлэж эхлэхээр бэлтгэл хангаж буйгаа тус үйлдвэрийнхэн ярьсан. 
2023-10-27

Монгол сурагчид олон улсын зохион бүтээгчдийн тэмцээнд дэд байр эзэлжээ

Мөн тус сургуулийг төлөөлж доктор Ж.Эрдэнэдалай багштай “A green future” баг өрсөлдөн, дөрөвдүгээр байр эзэлсэн аж. Тэгвэл доктор Б.Болормаа багштай “Green system” багийнхан тавдугаар байрт шалгарчээ. Дэгү хотын Шинжлэх ухааны музейд болсон уг тэмцээний хоёрдугаар шатанд манайхнаас гадна БНСУ-ын ес, БНХАУ-ын зургаан багийн сурагчид шалгарч өрсөлдсөн аж. Олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн сурагчид өнөөдөр эх орондоо ирэх юм. Тэд өмнөх жилийн тэмцээнд ч оролцож байжээ. 
2023-10-25

Үйлчилгээний төв, бууз, баншны кафед хүртэл цэцэрлэг нээжээ 

Тус цэцэрлэг 18 бүлэгтэй, 350 хүүхдийн хүчин чадалтай. Гэсэн ч өдгөө 700 гаруй хүүхэд хамрагддаг гэнэ. Хажуу хаалганд нь “Fame аrena” нэртэй тоглоомын газар байв. Цэцэрлэгийн эрхлэгч нь “Манай түрээсийн байрны гол асуудал нь энэ юм даа. Хааяа залуучууд тамхи татаад, бөөгнөрөөд зогсдог болохоор хүүхдүүд, дүү нартаа үлгэр дуурайлгүй харагддаг” гэж шүүмжлэв. Харин байрны доторх тохижилтыг цэцэрлэгийн зориулалтаар зассаныг хэлж байлаа. Уг байр нь том, жижиг 10 гаруй өрөөтэй аж. Үүдэнд жижүүр нь тарж буй хүүхдүүдийн эцэг, эхээр бүртгэлийн хоёр дэвтэрт тэмдэглэл хийлгэж байв. Үүнд эцэг, эх нь хүүхдээ ирж авсан, эсэхийг тэмдэглэдэг хэмээн тайлбарласан.
2023-10-24

600 гаруй компанийн барилгын ажил царцаж, дампуурахад хүрсэн гэв 

Тэд “2009 онд тогтоосон, өдрийн 19 300 төгрөгийн тарифт цалингаар 2023 онд ажил гүйцэтгэх боломжгүй”, “Цалингаа нэм”, “Төр залилан хийж, хуучин тарифаар ажил гүйцэтгүүлэхээр хүчиндэж байна” гэх зэргийг бичсэн уриа лоозон барьжээ. Тэдний гол шаардлага нь Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудын төсөв, ажилчдын цалингийн хэмжээг нэмүүлэх, үүн дээр магадлал хийлгэх аж. ТББ-ын төлөөлөл энэ талаар “2024 оны улсын төсөв хэлэлцэж эхэллээ. Бид бага төсвөөр барилга бариад, гүйцэтгэлээ авч чадахгүй байгаа. Үүнээс болж 600-гаад компанийн барьж буй барилгын ажил царцсан” гэв.
2023-10-20

Т.МИШЭЭЛ: Би дөрвөн настайдаа монгол, англи хэлээр уншиж сурсан

Итали улсын Ром хотод өнгөрсөн сарын 27-30-нд англи хэлний олон улсын “Hip­po” олимпиад болж, 61 орны 80 гаруй мянган сурагч оролцсон. Тус олимпиадаас мөнгөн медаль хүртсэн “Хобби” сургуулийн долоодугаар ангийн сурагч Т. Мишээлтэй ярилцлаа.
2023-10-19

Хогийн цэгийг цэцэрлэгт хүрээлэн болгож, 100 000 мод тарьжээ 

Мөн үрээр тарьсан ийм суулгацууд амьдрах чадвар сайтай байдгийг ажилчид нь онцолсон. Нэг хүлэмжид ойролцоогоор 100 000 суулгац бий гэнэ. Тэгэхээр дөрвөн хүлэмжид 400 000 суулгац ургуулж буй бололтой. Талбайд тарьсантайгаа нийлээд бараг 500 000 мод болохоор аж. Навчит мод хурдан ургадаг бол шилмүүст нь арай удаан гэнэ. Гадаах талбайдаа гурван худагтай бөгөөд эндээс усаа хоолойгоор дамжуулан, модоо усалдаг юм байна. Тиймээс усалгаа нь ямар нэгэн хүндрэлгүй гэсэн. 
2023-10-17

М.МЯГМАРСҮРЭН: Том модыг шилжүүлэн тарих үед амьдрах чадвар нь буурдаг

Бид ч байгаль дэлхийдээ олон зуун жил урган төлжих модлог ургамал тарьж байгаадаа сэтгэл дүүрэн, ядрахаа ч мэдрэхгүй ажилладаг.
2023-10-11

Чихрийн шижин, зүрх, судасны өвчний эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжүүлж эхэлжээ

Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад нэвтрүүлэх “МонПЭН санаачилга” төслийг ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ хамтран хэрэгжүүлж буй
2023-10-10

Үндэсний хувцастай гоо бүсгүйчүүдийг тодрууллаа

Уг тэмцээнд оролцохоор 70 гоо бүсгүй бүртгүүлснээс одоогоор шилдэг 17-г нь шалгаруулаад буй аж. Тэднээс энэ сарын 10-нд үндэсний ялагчийг тодруулах юм. Өнгөрсөн пүрэв гарагт үндэсний хувцастай шилдэг гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг Цонжин болдогт байрлах “Баянгол ресорт”-д зохион байгууллаа.
2023-10-09

Хүннүгийн язгууртны дурсгалыг байгалийн нээлттэй үзмэр болгохоор ажиллаж байна

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан С.Энхболд “Манай хүрээлэнгийн зүгээс ил музей болгох булшны өнгөн хөрсийг цэвэрлээд, эхний ээлжийн зураг авсан. Ирэх жил улсаас төсвийг нь баталбал археологийн малтлага, судалгааг үргэлжлүүлэх юм.
2023-10-05

Допингийн эсрэг үндэсний төвийн эмч нараас их хэмжээний сэргээш хураан авчээ

Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд болон бусад эмч нарынх нь гэр, албан өрөөнд өчигдөр АТГ-аас нэгжлэг хийлээ.
2023-10-04

БНСУ-ын Үндэсний баярыг тэмдэглэлээ

БНСУ-ын Үндэсний баярын өдрийг тохиолдуулан уржигдар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Хүлээн авалтад УИХ-ын дарга болон зарим гишүүн, бусад улсын Элчин сайдууд оролцлоо.
2023-10-04

Гэрлэх ёслолын ордонд 40 хос хуримлав

“Энэ сард 200 хос хуримлахаар бүртгүүлсэн. Үүнийг өмн өх оны мөн үеийнхтэй харьцуулахад 50-иар илүү байна
2023-10-02

Т.ЦЭНДСҮРЭН: Хүүхдийн таван нас хүртлээ сурсан бүх зүйл амьдралынх нь дадал, чадвар болж үлддэг

Эцэг, эхчүүд гурван чухал зүйлийг дэмжих ёстой. Нэг нь бага насны хүүхэдтэйгээ байнгын идэвхтэй харилцах. Насанд хүрэгчдийн хайр энэрэл, халамж, хамгаалал, эерэг харилцаа нь хүүхэд бие даан хөгжих боломжийг бүрдүүлнэ.
2023-09-28

Шинэ түлшийг Налайх дүүрэг, Яармаг орчим, Дархан-Уул аймагт турших нь 

Нийслэлийн хэмжээнд шахмал түлшийг энэ сарын 15-наас гэр хорооллын өрхүүдэд борлуулж эхэлсэн. Борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг “Тавантолгой түлш” ХХК-иас хариуцаж, түлшээ нийлүүлдэг аж. Тус компанийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Даваабаатараас шахмал түлшний нийлүүлэлт, хангамж ямар байгааг тодруулахад “Одоогоор долоон дүүрэгт борлуулалтын 492 цэг ажиллаж байна. Нийлүүлэлт хэвийн, тасалдсан тохиолдол байхгүй. Энэ өвөл Улаанбаатарт түлш тээвэрлэх эрх авсан 31 компани бий. Тэд 400 гаруй тээврийн хэрэгслээр түлш тээвэрлэж, цэгүүдэд түгээнэ. Түлшний үнийг нэмээгүй. Нэг тонныг 150 000, 25 кг-ын шуудайтайг нь 3750 төгрөгөөр борлуулж байгаа” гэв. 
2023-09-26

Хеликобактерийн тархалтыг бууруулж дийлэхгүй байна

Манай улсад хеликобактерийн тархалт жилээс жилд нэмэгдэж буй нь эрүүл мэндийн салбарынхны тулгамдсан асуудал болжээ. Хеликобактерийн тархалтыг бууруулахад иргэн, айл өрх, албан байгууллага бүр анхаарч, үр дүнтэй ажлууд зохион байгуулахыг салбарын олон эмч, мэргэжилтэн хөнддөг. Үүний хүрээнд шийдвэр гаргагчид ч оновчтой бодлого боловсруулан, нийгэмд чиглэсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэх цаг болсныг ч тодотгож байна. Ялангуяа ирээдүй хойч үеэ энэ халдвараас сэргийлэх, тэднийг эрүүл мэндийн боловсролтой болгох нь чухал байна.
2023-09-22

Г.ОЮУНГЭРЭЛ: “Мiss universe Mongolia”-г шударга, нээлттэй зохион байгуулахыг хүсэж байна 

Дэлхийн 90 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцдог “Мiss universe” тэмцээн арваннэгдүгээр сард болно. Уг тэмцээнд эх орноо төлөөлж оролцох бүсгүйг сонгон шалгаруулах “Мiss universe Mongolia-2023”-ыг ирэх сард зохион байгуулах юм. Тус тэмцээний ерөнхий зохион байгуулагч, Азийн топ модель, 2007 оны “Дэлхийн мисс” тэмцээний оролцогч Г.Оюунгэрэлтэй ярилцлаа. 
2023-09-19

Эрт илрүүлэгт 44 тэрбум төгрөг зарцуулжээ 

Тухайлбал, 18-30 насны шинжилгээний өртөг 60 000 төгрөг аж. Тэгвэл 31-45 насныхан 130 000, 46- 60 настай бол 150 000 төгрөгийг эрт илрүүлэгт зарцуулж буй гэж ойлгох нь. 61- ээс дээш насныхны шинжилгээний өртөг 140 000 төгрөг юм байна. .Баярболд “2022 оны тавдугаар сараас хойш нийт 44 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас эрт илрүүлэгт зарцуулаад байна” гэв. Хамгийн өндөр дүнтэй, 46-60 насныхны шинжилгээний багцад жишээ нь, биохими, шээс, элэгний В, ирусийн эсрэг бие илрүүлэх, өтгөнд далд цус илрүүлэх зэрэг оношилгоо багтаж буй аж. 
2023-09-19

Сүүлийн таван жилд хүн амын хооллолтод гарсан өөрчлөлтийг судлах нь 

Мөн тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн хүнсний баталгаат байдал, ариун цэвэр, усан хангамжийг анх удаа үнэлнэ. Ингэснээр өрхийн гишүүдийн хоол тэжээлийн нөхцөл байдлыг дүгнэх гэнэ. Цаашлаад сүүлийн таван жилд хүн амын хооллолт, хоол тэжээлийн байдалд гарсан өөрчлөлтийг 2016 оны үзүүлэлттэй харьцуулан тодорхойлох аж. Үүний үр дүнд үндэслэн цаашид хэрэгжүүлэх ажил, дүгнэлт зөвлөмжийг боловсруулан Засгийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагад хүргүүлэх нь. 
2023-09-13

Томуугийн эсрэг дархлаажуулалтыг ирэх сарын 18-наас эхлүүлнэ 

Ирэх сарын 17-нд хүлээн авна. Ингээд бэлтгэл ажлыг хангаснаар 18-наас зорилтот бүлгийнхнийг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулах юм. Өнгөрсөн жилийнхтэй адил дөрвөн цэнт вакцин захиалсан. Энэ нь томуугийн A, B хүрээний тус бүр хоёр вирусийн эсрэг үйлчилгээтэй. Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд болон 65-аас дээш насныхан, хөхүүл, жирэмсэн эхчүүдийг хамруулна. Иргэд сайн дураар вакцин хийлгэх боломжтой” гэв. Вакцины дархлаа тогтоох хугацаа зургаан сар бөгөөд голчлон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийх аж. 
2023-09-13