Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр буюу дашням, балжинням давхацсан өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд 40 хос хуримаа хийжээ. Тэд 04.00-18.00 цаг хүртэл гэрлэлтээ батлуулж, гал голомтоо бадраасан байна. Гэрлэх ёслолын бүртгэлийн ажилтнаас энэ сард хуримлагч хосын тоо хэр байгааг тодруулахад, “Энэ сард 200 хос хуримлахаар бүртгүүлсэн. Үүнийг өмн өх оны мөн үеийнхтэй харьцуулахад 50-иар илүү байна” гэв.