Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн байх нь
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Ирэх сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Мөн зүүн өмнөд хэсэгт олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Харин арваннэгдүгээр сард агаарын температур нийт нутгаар дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх гэнэ.
2024-09-05
А.МӨНХСАЙХАН: Нийслэлд жилд дунджаар 1000 орчим удаа газар хөдөлдөг
Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хуралдаан өнгөрсөн баасан гарагт болсон юм. Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын үндэсний мэдээллийн төвийн эрхлэгч, доктор А.Мөнхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
2024-09-04
Сургуулийн удирдлага, багш нарын 20 хүртэлх хувийг сэлгэн ажиллуулна
Боловсролын сайдын шуурхай хуралдаан өчигдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Сургалтын чанарыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэх, багшийн хөгжлийг дэмжих зорилгоор, Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулж буй юм.
2024-08-27
Сургуулиуд сурагчдаа ус уух, бие засах нөхцөлөөр хангана уу
Сурагчдын сургуульдаа “аж төрдөг” цаг тун удахгүй ирэх нь. Анги танхим, номын сан, спорт зааланд хүүхдүүд бужигналдаж, өдөрт дунджаар найман цагийг сургуульдаа өнгөрүүлдэг билээ. Энэ хугацаанд хүүхдүүд шингэнээ хангалттай нөхөж, хооллож, хүссэн цагтаа бие засаж чаддаг уу.
2024-08-26
Хуулиар хамгаалсан ч нийтэд нээлттэй хувийн нууц
Манай улсад тухайн хүний мэдээллийг өөр зорилгоор ашигласан, дамжуулсан зэрэг тохиолдолд дунджаар таван сая орчим төгрөгөөр торгох жишээтэй. Үүнийг томоохон компаниуд төлөхөд асуудалгүй. Тиймээс хүний хувийн нууцад тоомжиргүй ханддаг.
2024-08-23
Хэрэгцээ өндөр ч хүртээмжгүй цахим хичээл
Боловсролын сайд анхны тушаалаараа хичээлийн жилийн бүтцийг өөрчилж баталсан билээ. 2024-2025 оны хичээлийн жилд сурагчид бие даалт, цахим сургалт, амралт гэсэн бүтэцтэйгээр хичээллэх юм. Өөрөөр хэлбэл, бие даалт, цахим сургалтыг шинээр оруулж ирснээрээ онцлогтой. Гэхдээ зөвхөн ахлах буюу 10-12 дугаар ангийн сурагчдыг долоо хоног цахимаар хичээллүүлэх юм.
2024-08-21
Баян-Өлгий аймагт нэг гэр бүлийн дөрвөн хүүхэд улаан бурхнаар өвчлөв
Манай улсад улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол өнгөрсөн сарын 30-нд бүртгэгдсэн. Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн нэгэн иргэнээс уг өвчин илэрсэн юм. Улмаар дөрвөн хүн өвчилж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн билээ. Тэгвэл уг өвчний сэжигтэй тохиолдол уржигдар Баян- Өлгий аймагт бүртгэгдэж, лабораторийн шинжилгээ хийхэд улаан бурхан болох нь батлагджээ.
2024-08-21
Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний улсын дундаж 77 хувьтай гарчээ
Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3-нд улс орон даяар зохион байгуулсан билээ. Уг гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр танилцууллаа.
2024-08-20
Улаан бурхны эрсдэл нийслэлд өндөр байна
Манай улсад улаан бурхан өвчний эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш хагас сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд дөрвөн хүн өвчилж, 700 гаруй иргэнийг ойрын хавьтлаар тогтоон тусгаарласан юм. Харин...
2024-08-17
Татварыг чангатгаж, тамхины хэрэглээг хумья
10 ч хүрээгүй гэмээр бага насны хүүхдүүд электрон тамхи (вэйп) татах нь цочирдом зүйл байхаа больсон нь харамсалтай. Охид, эмэгтэйчүүд, хүүхэд залуусын “гангараа” нь вэйп болжээ. Гудамж, талбай, нийтийн тээвэр, сургууль, ажлын байрандаа хүртэл татдаг нь нууц биш. Вэйпийг анх 2003 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн бөгөөд тамхинаас гарахыг хүсэж буй хүмүүст зориулсан гэдэг. Гэвч энэ нь маш том төөрөгдөл үүсгээд байна. Дэлхий дахинд жилд найман сая гаруй хүн тамхины хэрэглээ болон дам тамхидалтын улмаас нас барж байна. Эдгээр тохиолдлын олонхыг хөгжиж буй улсын хөдөлмөрийн насны хүн ам эзэлдэг гэх судалгааг ДЭМБ-ын “Дэлхийн тамхины эпидемийн тайлан 2019”-д дурджээ
2024-08-14
Манай улсад 4083 нэр, төрлийн эм бүртгэлтэй байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой өнгөрсөн долоо хоногт уулзсан билээ. Тэрбээр тус улсын томоохон эм үйлдвэрлэгчидтэй харилцаа холбоо тогтоож, шууд худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. БНСУ нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улс орны нэг. Түүнчлэн монгол иргэд БНСУ-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой үүсдэг чирэгдэл, хүндрэлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх төдийгүй эмийн импортыг зохицуулах зорилгоор тус улсад Эрүүл мэндийн төлөөлөгчийн газрыг ажиллуулах саналтай буйгаа Элчин сайдад уламжилсан юм
2024-08-13
Давхар “халаас”-тай хувийн эмнэлгүүдэд хяналт хэрэгтэй байна
Компьютер томографи, MRI, дурангийн ажиллавар зэрэг өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс хаана хандах учраа олохгүй мухардалд хүрэх нь бий. Ямар оношийг нь тодруулахаар, яагаад энэ шинжилгээг хийлгэ гэснийг ч сайн ухаж ойлгоогүй байх нь цөөнгүй. Учир нь энэ төрлийн үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагууд зайлшгүй шаардлагатай тохиолдолд л үзүүлдэг учир иргэд төдийлөн мэддэггүй. Тодруулбал, компьютер томографи (КТ) гэдэг нь тусгай зориулалтын рентген туяагаартөрөл бүрийн өнцгөөс хүний биеийг нэвтэлсэн цацрагийг цахим тоолуурын тусламжтайгаар зураг болгон хувиргах шинжилгээний арга юм.
2024-08-12
Скүүтер, цахилгаан дугуйнаас унаж бэртсэн 178 хүн ГССҮТ-д хандсан байна
Сүүлийн жилүүдэд скүүтер, суррон, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна. 2022 онд 96, 2023 онд 229 хүн дээрх тээврийн хэрэгслээс унаж, гэмтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Харин энэ оны эхний долоон сард Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасагт ийм 178 тохиолдол бүртгэгдсэн байна. Хүүхэд, залуусын дунд скүүтер, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн болон хэвлийн эдийн гэмтэл залуусын дунд зонхилон тохиолдож буйг эмч, мэргэжилтнүүд анхааруулав
2024-08-12