Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах боломжтой

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Ubinvest” аппликэйшн ашиглалтад оруулснаа өчигдөр мэдээлэв. Улаанбаатар хотод хийж байгаа бүтээн байгуулалт, ялангуяа иргэдийн өдөр тутмын амьдралд чухал нөлөөтэй зам, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт зэрэгтэй холбоотой мэдээллийг эл аппликэйшнээс авах боломжтойгоороо онцлог юм байна.
2024-05-31

“Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног” арга хэмжээг зохион байгуулна

Нээлттэй засгийн түншлэл нь иргэдэд илүү хүртээмжтэй, хариуцлагатай, хариу үйлчилгээ сайтай засаглалыг бэхжүүлэхийг зорьж олон нийт болон Засгийн газар хоорондын харилцаа урт хугацаандаа сайжрах, цаашлаад хүн бүрд үр өгөөжтэй нийгмийг цогцлооно гэсэн үзэл санаанд суурилдаг.  
2024-05-31

Зургадугаар сарын 1-нээс эхлэн ТҮК-ийн ажилчдын цалин 3 сая 500 мянган төгрөг болно

Хотын дарга Х.Нямбаатар "ТҮК-ийн ажилчдын цалинг 3,500,000 төгрөгт хүргэх тооцоо судалгааны ажлууд дуусаж байна. Зургаадугаар сарын 1-нээс эхлэн шинэчилсэн цалингаар явах, ИТХ-д тодотгол өргөн барих ажил хийгдэж байгаа"-гаа олонд мэдээлсэн.
2024-05-31

Ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам хоолойг шинэчилж байна

Энэ онд нийслэлийн 13 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр найман байршилд ус зайлуулах шугам угсралтын ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна.
2024-05-30

“Digital SME” форум хоёр дахь жилдээ боллоо

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд технологи, дижиталчлалын үр дүнд бий болсон шинэлэг санаа бүтээгдэхүүн, бүтээгдэхүүн үйлчилгээний дижитал системийн хэрэглээг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, дэмжих олон нийтэд таниулан сурталчлах, инновац, технологийн шийдлийг нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх, экспортод гарах боломжийг судлах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор “Digital SME” форумыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
2024-05-30

“Дэлхийн Монгол хүүхэд” өдөрлөгийн үеэр төв талбай орчмын замыг хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын өдөрлөгийг энэ жил “Дэлхийн Монгол хүүхэд” нэртэйгээр зохион байгуулна. Төв талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах аж. Талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа хоол хүнсний үйлчилгээг байршуулна.
2024-05-30

Үерийн эрсдэлтэй бүсэд барьсан барилгыг буулгаж байна

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах ажлын хүрээнд “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо болон Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ажиллалаа. 
2024-05-29

Хөрөнгийн үнэлгээг зөвшөөрсөн иргэдэд газрын мөнгийг олгож эхэллээ

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, гэрээ байгуулах ажил үргэлжилж байна.
2024-05-29

 Ногоон нуурыг бүчсэн барилгууд нийслэлийг усанд автуулах эрсдэл үүсгэж байна

Тодруулбал, хотын экосистемийг тэтгэгч томоохон голуудынхаа голдирол, татамд хаа хамаагүй халдаж, байгалийн аясаар урсах боломжийг нь хязгаарласнаас ийм явдал болсон гэж судлаачид үзсэн. Үүнтэй холбоотойгоор “Авлига” хороолол хэмээн алдаршсан “Акуа гарден” хотхон, “S’Outlets” дэлгүүрийн барилга, голын голдиролд тулгаж барьсан шатахуун түгээх станц, гүүр, гүүрэн байгууламж зэрэг хэд хэдэн объектыг буулгахаар шийдвэрлэсэн ч одоо хүртэл бүрэн нурааж жаагүй. Тэгвэл яг үүнтэй ижил эрсдэл дагуулж, нийслэлчүүдийг нийтээр нь хохироох барилгууд Ногоон нуурыг бүчсэн нь “Авлига” хорооллын балгийг үргэлжлүүлж болзошгүй байна.
2024-05-29

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ Хүй долоон худагт болно

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилгоор “Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна.
2024-05-28

Герман улсад суралцах хүүхдүүдтэй гэрээ байгууллаа

Нийслэл хот, нийтийн аж ахуйн нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор тус салбарт ажиллаж буй албан хаагчдын хүүхдүүдийг Герман улсад сургана.
2024-05-28

“Кансат-2024” үндэсний тэмцээний аваргууд тодорлоо

Сансар судлалын шинжлэх ухаан, технологи, хиймэл дагуул бүтээх зарчимд суралцдаг технологи, инженерчлэлийн үндэсний хамгийн том тэмцээн “Кансат-2024” үндэсний тэмцээний аваргууд тодорлоо.
2024-05-28

1983 онд эхэлсэн “Метроны үлгэр”

Улаанбаатарт метро байгуулах “үлгэр” маш эртнийх. 1983 онд Зөвлөлтийн эрдэмтэд метро байгуулах судалгаа хийн, 5 газарт цооног өрөмдөж, хөрсний шинжилгээ хийжээ.
2024-05-28

Алтай хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарлаа

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн тойруугийн гудамж буюу "Алтай хотхон"
2024-05-28

Барилгын хог хаягдал дахин боловсруулах анхны үйлдвэр 2024 оны III улиралд ашиглалтад орно

Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах, менежментийг нь сайжруулах хүрээнд
2024-05-28

"Урт цагаан"-ы тохижилтын тендерийг зарлалаа

Чөлөөлсөн 1.3 га талбайд иргэдийн санал хүсэлтийн дагуу авто машины далд зогсоолтой
2024-05-28

Манай улсын иргэдийн 32.1 хувь нь орон сууцанд амьдардаг

Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941 547 өрхийн 32.1 хувь нь буюу 302 237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг аж. Үлдсэн 29.7 хувь буюу 279 639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359 671 нь гэр сууцанд амьдарч байна.
2024-05-27

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах 1200 метр шугам угсарлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллахдаа борооны ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам суурилуулах үүрэг өгсөн юм.
2024-05-27