Б.Одончимэг: Бэлчээр доройтсоныг илэрхийлэх ургамал Хонгор сумд 35 хувиар ихэссэн
Дархан-Уул аймгийн Хонгор сумын бэлчээрийн төлөв байдлыг нарийвчлан судалсан, “Байгаль судлалын төв” ТББ-ын захирал Б.Одончимэгтэй ярилцлаа. Тэрбээр “Бэлчээрийн төлөв байдал, түүний шилжилтийг экологийн чадавхын зарчимд суурилан үнэлэх” сэдэвт судалгааны ажлаараа өнгөрсөн сард докторын зэрэг хамгаалсан юм. Мөн ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт байгаль орчны менежмент, нөхөн сэргээлт, мониторинг зэрэг чиглэлээр 21 жил багшилсан аж.
2025-01-11
Заган ойг сэргээх зорилгоор 300 га талбайг хашаалжээ
Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн тайланг хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх хурал өчигдөр боллоо.
2025-01-11
“Хөх сувд” 10 хоног үргэлжлэх нь
24 дэх удаагийн “Хөх сувд” мөсний баярыг ирэх сарын 13-23-нд зохион байгуулна. Мөсний баяр өнгөрсөн жилүүдэд 2-3 өдөр болдог байсан бол энэ оноос 10 хоногийн хугацаанд үргэлжлэх нь.
2025-01-10
Б.Гүнчинсүрэн: Эртний хүний шүд нь НТӨ 24 750 оны үед хамаарахыг тогтоосон
Монгол, Польшийн эрдэмтэд хамтарсан судалгааныхаа хүрээнд эртний хүний үүдэн шүд олжээ. Энэ нь Монголын нутгаас олдсон плейстоцены буюу мөстлөгийн үеийн хүний хоёр дахь олдвор юм байна. Эхнийх нь Хэнтий аймгийн нутагт орших Салхитын хөндий хэмээх газраас олдсон хүний гавлын ясны оройн хэсэг. Харин хоёр дахь нь Өмнөговь аймгийн Булган сумын Хөтөл усны агуйгаас олдсон үүдэн шүд болов.
2025-01-09
Гадаад, дотоодын жуулчдад ялгавартай үнээр үйлчилдэг гажуудлыг С.Одонтуяа сайд “дэмжив”
Тусгай хамгаалалттай газарт нэвтэрч буй, ямар нэгэн үйлчилгээ авч байгаа жуулчдыг гадаад, дотоод гэж ялгахгүй ижил хэмжээний төлбөр, хураамж авдаг болох асуудлыг бизнес эрхлэгчид, судлаачид олон жил хөндсөн. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын өмнөх сайд Б.Бат-Эрдэнэ тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг ялгамжгүй тогтоосон юм
2025-01-07
Монгол ногтруу говьд “үлджээ”
Өнгөрсөн онд говийн бүсэд сүүлийн 30 жилд тохиогоогүй өнтэй, дэлгэр зун болсны үрээр монгол ногтруу (syrrhaptes paradoxux) эрс олширсныг судлаачид хэлэв.
2025-01-06
Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ боловсруулдаг болох нь
Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ынхан 2011 онд суурилуулсан, АНУ-ын “Cray” компанийн өндөр хурдны компьютерын тусламжтайгаар өдөр тутмын цаг агаарын урьдчилсан прогноз мэдээгээ боловсруулж иржээ. Өдгөө эдгээр компьютерын ашиглалтын хугацаа дууссанаас хурд нь эрс удааширч, нийт хүчин чадлынхаа 30 хувьд ч хүрэхгүй ажиллаж буй гэнэ.
2025-01-06
Нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байна
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй.
2025-01-04
Аялал жуулчлалын шилдэг маршрутаар Баянзагийг шалгаруулав
Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзагийн хөндийг жуулчдын таалалд хамгийн их нийцсэн, аяллын шилдэг маршрутаар тодруулжээ. Аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг шалгаруулах “Go Mongolia tourism awards-2024” ёслолын арга хэмжээний үеэр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо тус газрыг ийн үнэлсэн байна.
2025-01-02
Завханы Отгон сумд 43 градус хүрч хүйтэрчээ
Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Завхан аймгийн Отгон сумд 43 градус хүрч хүйтрэн, агаарын температурын үнэмлэхүй их утга бүртгэгдсэн талаар цаг уурын байгууллагаас мэдээлэв.
2024-12-30
Мэлхий хадыг халхлан барьсан цахилгааны шонгуудыг буулгана
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь гол үзмэрүүдийн нэг Мэлхий хадны ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, амралтын газрууд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдохын тулд эл дурсгалыг халхлан өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шонгууд босгож, байгалийн дүр төрх, харагдацыг нь муутгаж байгааг аялал жуулчлалын салбарынхан нийгмийн сүлжээнд хөндсөөр ирсэн.
2024-12-30