Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан энэ жил 12 аж ахуйн нэгж 7858.9 тонн мах нөөцлөн, бэлтгээд буй билээ. Үүнийг энэ сарын 15-наас эхлэн есөн дүүрэг дэх хүнсний 457 дэлгүүрээр худалдан борлуулж эхлэх аж. Нөөцийн махны үнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хонь, үхрийнхийг кг тутамд нь 850- 1800 төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоосон байна. Харин ямааны махны кг тутмын үнийг өнгөрсөн жилийнхээс 500 төгрөгөөр хямдруулжээ. Тухайлбал, үхрийн мах нэг кг нь 10 700, хониных 8600, ямааныхыг 6400 төгрөгөөр борлуулах нь. Өнгөрсөн онд нөөцийн үхрийн махны үнэ кг нь 8900, хониных 7750, ямааных 6900 төгрөг байв. Энэ жил нөөцийн махны үнийг зах зээлийн ханшаас 2000-3000 төгрөгөөр хямдаар тогтоосон гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн юм.
Бэлтгэсэн М.Оч