Зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-д эрэлт нь багассан, ам.долларын ханш чангарсантай холбоотойгоор баасан гарагт уг таваарын үнэ хямдарч, сүүлийн 49 хоногийнхоо доод түвшинд хүрлээ. Харин “ногоон”-ы ханш ийм хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрсэн тухай “Reuters” дамжуулав. АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч, инфляц үргэлжлэн өсөх төлөвтэй буйгаас шалтгаалж дээрх валютын ханш дээшилснийг шинжээчид дурджээ. Мөн урд хөршид зэсийн нөөц нэмэгдсэн дүн гарсан аж. Ердөө нэг сарын өмнө тонн шаргал металлын ханш 9550 “ногоон”-той тэнцэж байсан бол баасан гарагт эл дүн 8805 ам.доллар боллоо.