Аэромонголиа ХХК-ийн дэд захирал Д.Амарсанаа, БНСУ дахь Аэромонголиа ХХК-ийн төлөөлөгч Хорвард Чой нар ЭСЯ-нд хүрэлцэн ирж, Монгол, БНСУ-ын агаарын харилцааг улам өргөжүүлэх үйлсэд зүтгэх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Энэ чиглэлд дипломат шугамаар Солонгосын талтай яриа хэлэлцээ хийж эхлээд байгаатай холбогдуулан Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ Аэромонголиа ХХК-тай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр ярилцлаа.
Иргэдийн урсгал хоёр талдаа эрчтэй өсөж байгаа бөгөөд цаашид онгоцны тийзийн үнэ өртөг улам буурч, аялал жуулчлал, иргэдийн солилцоо улам өсөөсэй хэмээн хүсэж байгаагаа Элчин сайд Э.Сарантогос уулзалтын үеэр илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар хоёр улсын хооронд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК, БНСУ-ын Korean Air, Asiana Airlines компаниуд нислэг үйлдэж байгаа юм.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ