Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэл хангалтгүй гэж дүгнэжээ
Бас нэг зөрчил нь санхүүжилттэй холбоотойг Үндэсний аудитын газрын тайланд онцолсон байна. Тодруулбал, 300 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 3.7 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт гаргасныг дээрх байгууллагаас тогтоосон гэнэ. Гэтэл Засгийн газраас үүнийг 4.1 их наяд төгрөг гэж тайлагнасан нь бодит гүйцэтгэлээс 354.2 тэрбум төгрөгийн зөрүүтэйг аудитын байгууллагын мэдээлэлд дурдав. Өөрөөр хэлбэл, хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг баримт нотолгоонд үндэслэж, бодитой үнэлээгүй, төсөл, арга хэмжээнүүдэд зориулсан гэх хөрөнгийн зарцуулалтад хангалттай түвшинд хяналт тавиагүйг онцолжээ.
2023-03-28
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг шинэчилнэ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм" -ийг шинэчлэн боловсруулахаар Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хамтран барилгын үйл ажиллагаанд оролцогчдын төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2023-03-20
Иргэдэд цэвэр эрчим хүчний талаарх мэдээлэл өгч, хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдлыг сурталчлав
Өрх бүр эрчим хүчийг хэмнэлттэй, ухаалаг хэрэглэж хэвшвэл эрчим хүчний хүрэлцээг нэмэгдүүлэх, шавхагдашгүй нөөцтэй сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн аргаар хүлэмжийн хий бууруулах боломж бүрдэнэ. “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” арга хэмжээ эрчим хүчний хэмнэлттэй технологи, дулаан хангамж, цэвэр эрчим хүчний талаарх ойлголт мэдээлэл, хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдлыг иргэдэд нээлттэй өгсөн.
2023-03-16
47,000 кВ/цаг эрчим хүч хэмнэсэн шинэчлэл
Эрчим хүчний хэмнэлттэй амьдрах нь иргэн бүрийн хувьд эх оронч шийдэл болоод байна. Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал сүүлийн хоёр жилд хөндөгдөж, аргалах бүх нөөц боломж шавхагдсаныг салбарын сайд Б.Чойжилсүрэн хэлсэн. Ялангуяа, Улаанбаатар хотод эрчим хүчний эх үүсвэрийн 300 МВт-ын дутагдалтай, аваарын нөхцөлд ажиллаж байгаа салбарын мэргэжилтнүүд өнгөрсөн оны хавраас хойш хэлж, ярьж байгаа.
2023-02-28
КОЙКА-тай хамтран шинэ хот байгуулах ТЭЗҮ боловсруулна
Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2023.02.07/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн удирдлагууд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг сайдад танилцуулав.
2023-02-07
Н.МЯГМАР: ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 459 дүгээр тогтоолоор тус компанид 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон. БЭТ-өөр томилогдсоноос хойших 30 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудынх нь талаар ярилцлаа.
2023-01-16