Улсын хэмжээнд 1.1 сая сонгогч саналаа өгөөд байна
УИХ-ын сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэлснээс хойш 11 цагийн дараа нийт сонгогчдын ирц 53.6 хувьд хүрлээ. Мөн УИХ-ын 13 тойргийн бүгдэд нь сонгогчдын ирц 50-иас дээш байна. Улмаар улсын хэмжээнд нэг сая 113 мянган сонгогч саналаа өгөөд байна.
2024-06-28
“Канадын өдөр”-ийг тэмдэглэжээ
Жил бүрийн долдугаар сарын 1-ний өдөр тохиодог Канад Улсын үндэсний баяр “Канадын өдөр”-ийг Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулж ирсэн. Энэ жил зургадугаар сарын 26-ны өдөр тэмдэглэж, Канад Улс тунхагласны 157 жилийн ой тохиож байгаагаараа онцлог аж.
2024-06-28
СЕХ: Санал тоолох 7 төхөөрөмжийг нөөц төхөөрөмжөөр сольжээ
17 Цагийн байдлаар 1 сая гаруй иргэн УИХ-ын 2024 оны сонгуульд саналаа өгчээ. Ингэснээр сонгуулийн ирц 48.1 хувьд хүрлээ. Хамгийн өндөр ирцтэй аймаг Говь-Алтай 56.7 хувь, хамгийн өндөр ирцтэй дүүрэг Багахангай 52 хувийн ирцтэй байна. Нийт саналаа өгсөн иргэдийн 51 хувь нь эмэгтэйчүүд аж.
2024-06-28
Томоохон гол, мөрний сав газарт сонгуулийн 96 байр байна
Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай штабаас орон нутгийн шуурхай штабуудтай хамтран УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөртэй холбогдуулан болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
2024-06-28
Сонгогчдын ирц 40 хувьд хүрчээ
15:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 40 хувьд хүрчээ. Улсын хэмжээнд 828 900 сонгогч саналаа өгөөд байна.
2024-06-28
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгорт саналаа өглөө
Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номуун далай цогцолбор сургуульд байрлах сонгуулийн санал авах байранд саналаа өглөө.
2024-06-28
Энэтхэгийн Сонгуулийн төв комиссын дарга тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн 40 улсын 259 ажиглагчийн төлөөлөлтэй Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран зургадугаар сарын 26-аас хоёр талын уулзалт хийж байгаа аж. Өнөөдөр Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын дарга Ражив Кумар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
2024-06-28
ОУХМ Б.Хонгорзул Олимпын наадамд өрсөлдөхөөр боллоо
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх 16 бөхийн квотыг дахин хуваариллаа. Учир нь Олон улсын олимпын хороо нь дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тив, дэлхийн олимпын эрх олгох тэмцээнээс Парисын олимпын наадмын эрх авсан 16 тамирчныг ОХУ, Украйны дайныг дэмжсэн гэх шалтгаанаар олимпод өрсөлдөх боломжгүй хэмээн үзсэн.
2024-06-28
Хотын хүн амд учрах үерийн эрсдэл өндөр байна
2024 онд үер, гангийн аюул дахин нүүрлэнэ гэдгийг өнгөрсөн оноос мэргэжлийн байгууллагаас анхааруулж ирсэн. Гэтэл он гарсаар 45 усны ослын тохиолдлоос 31 хүн амь насаа алджээ. Үүний 27 нь том хүн бол 4 нь хүүхэд. Энэ тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 дахин их өсөв. Жил бүр зуны урин дулааны улиралд голын усанд маш олон хүн эндэх эрсдэлтэйг Онцгой байдлын ерөнхий газраас байнга анхааруулан сэрэмжлүүлдэг. Голын ай саваар тогтмол эргүүл хийж байгаа ч амарч зугаалж буй иргэд анхаарал болгоомж алдан голын усанд эрсдэх тохиолдол гарсаар л байна.
2024-06-28