Хөвсгөл аймгийн Жаргалант сумд ой хээрийн түймэр гарч, 2 га газар шатжээ
Хөвсгөл аймаг, Жаргалант сум Харгана багийн “Дунд Харганы-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс урьд зүгт 125 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т 06.09-ний өдрийн 20:00 цагийн орчим ой, хээрийн гал түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг зургадугаар сарын 10-ны өдрийн 08:16 цагт хүлээн авч, өчигдрийг хүртэл цаг наргүй ажилласан гэнэ.
2024-06-12
ОХУ-д “Оросын өдөр”-ийг тэмдэглэжээ
Жил бүрийн зургадугаар сарын 12-нд ОХУ Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдрөө тунхаглан баталсан өдөр тохиодог. Тиймээс 1992 оноос хойш энэ өдрийг ОХУ-ын төр засгийн гол баяр хэмээн тэмдэглэсээр ирсэн. Харин 2002 оноос хойш уг баярыг “Оросын өдөр” болгон өөрчилсөн аж. Учир нь, “Тусгаар тогтнолын өдөр” нь дэлхийн олон улс орнууд тусгаар улсаа үүсгэн байгуулсан, бусад улс орнуудаас салан тусгаарласан эсвэл бусад улсын түрэмгийллээс чөлөөлөгдсөнөө тохиолдуулан тэмдэглэдэг үндэсний баяруудын нэг учраас “Оросын өдөр” болгон тэмдэглэдэг болжээ.
2024-06-12
Монголд шүүхийн сэтгүүл зүй төлөвшсөн үү
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдийг мэргэшүүлэх ээлжит сургалтаа зохион байгуулав. Шүүхийн сэтгүүл зүйг Монголд төлөвшүүлэх, сэтгүүлчдийг чадавхжуулах жимийг 11 жилийн өмнө гаргаж байжээ. Тодорхой хэлбэл, шүүгч, сэтгүүлчид хараат бус байдлаа хадгалахын зэрэгцээ хүний эрхийг дээдэлж, иргэний мэдэх эрхийг хангахын тулд хамтрах ёстой хэмээн хэвлэл мэдээллийн салбарынхныг шүүхийн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож эхэлсэн байна.
2024-06-11
Монгол Улсын залуу төрийн албан хаагчид Япон Улсын их, дээд сургуулиудад сурна
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн ноот бичигт гарын үсэг зурав. Тодруулбал, зургадугаар сарын 5-ны өдөр, 290 сая иен хүртэлх үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн солилцох ноот бичигт Элчин сайд М.Игавахара болон Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурав.
2024-06-06
Сайн дурын ажилтны хуультай болох шаардлагатай
Монгол дахь Австралийн Элчин сайдын яам, “Австралийн сайн дурын ажилтан” хөтөлбөр хамтран Монгол Улсын ТББ-уудыг чадавхжуулах уулзалтыг Улаанбаатар зочид буудлын “Сонгинохайрхан” танхимд зохион байгууллаа.
2024-05-31
Тапан Мишра: Сайтар урьдчилан сэргийлсэн болохоор 15 сая биш 7.6 сая мал хорогдсон
Зудад нэрвэгдсэн малчид, тэдний эхнэр хүүхдэд 1.5 сая ам.долларын тусламж үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг НҮБ-ынхан гаргасан байна. Тодорхой хэлбэл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Онцгой байдлын нэгдсэн сангаас 1.55 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Монгол оронд тохиосон зудад нэрвэгдсэн малчдад өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад туслах зорилгоор ийн санхүүжилт олгох юм. Энэхүү тусламжийн үйл ажиллагааг НҮБ-ын системийн гурван байгууллага (ХХААБ-700 мянган ам.доллар, НҮБ-ын Хүн амын сан-350 мянган ам.доллар, НҮБ-ын Хүүхдийн сан-500 мянган ам. доллар)-аар дамжуулан зохион байгуулна. Уг дэмжлэгийн үр шимийг хөдөө орон нутгийн хамгийн их хохирол амссан малчид, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд 12 050 хүн хүргэхээр тооцоолжээ.
2024-05-22
Т.Доржханд: ХҮН 126 нэр дэвшигчээ ямар ч маргаангүйгээр сонголоо
ХҮН-ын дарга Т.Доржханд "2024 оны сонгуульд ХҮН бэлэн боллоо" хэмээн мэдэгдлээ. Улмаар салбар салбарын төлөөллөө уралдуулж, маш амжилттайгаар сонгон шалгаруулалтаа хийлээ. ХҮН улстөрийн гараанаас гарлаа. ХҮН-аас судаалч 22 хувь, инженер 22 хувь, санхүүч 16 хувь, хуульчид 10 хувь, бусад салбар 5-10 хувьтай нэр дэвшиж, солонгорсон жагсаалт гарлаа. Засгийн эрхээ авсны дараа ХҮН маш богино хугацаанд эдийн засгийн реформ, тэтгэврийн шинэчлэл хийж чадна.
2024-05-20
Таван төрлийн 500 мод тарилаа
Үндэсний мод тарих өдөр Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд “Амгалан дэлхий” ТББ-тай хамтран хийдийнхээ гадаах талбайг моджуулах, цэцэрлэгжүүлэх ажлаа эхэллээ. “Амгалан дэлхий” ТББ энэ жил дөрөв дэх жилдээ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд орчноо моджуулах төслөө хэрэгжүүлж, 2500 дахь модоо хандивлан нутгийн иргэдтэй хамтран тарьж байна.
2024-05-13
Буриадын оюутнуудад Халхын голын байлдааны талаар мэдлэг олгов
Монгол Улсын Засгийн газраас ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор "Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой"-г 2024 оны наймдугаар сард тэмдэглэх тогтоол гаргасан. Улмаар энэхүү түүхэн ялалтын баярыг ОХУ-тай хамтран тэмдэглэх юм.
2024-05-13