Гадаадын тагнуулынхантай хамтарсан хэрэгт дахиад лам хүн холбогджээ
Манай улсад тагнуул хийсэн гэх үндэслэлээр гадаадын нэг, түүнтэй хамтран ажиллаж байсан Монголын гурван иргэнийг өнгөрсөн сарын 29-нд тагнуулын байгууллагын ажилтнууд саатуулж, цагдан хорьсон талаар бид энэ сарын 1-ний дугаартаа мэдээлсэн. Тагнуулын байгууллагынхан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг өдүүлсэн хэргүүдийг багагүй хугацаанд баримтжуулан илрүүлэн шалгасаар буй билээ. Түүний нэг нь эл хэрэг юм. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр энэ хэрэгт нэгэн лам болон эм, эмнэлгийн хэрэгслийн импортын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг манай улсын хоёр иргэнийг холбогдуулсан гэнэ.
2024-04-03
“Тэнгэрлэг Монгол” ТББ-ын тэргүүнийг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцов
“Тэнгэрлэг Монгол” гэх төрийн бус байгууллагын тэргүүн Б.Бямба-Очирыг худал мэдээлэл тараасан гэм буруутай гэж шүүх дүгнэлээ. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сарын 24-нд “Бямба-Очир Батдэлгэр” нэртэй фэйсбүүк хаяг болон “Тэнгэрлэг Монгол ТББ” пэйж хуудсаар дамжуулан “Сүхбаатар дүүрэг дэх 21 га газрыг тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа олгосон” хэмээн мэдээлэл цацсан аж. Үүний дараа тус дүүргийн ЗДТГ-ын албан тушаалтнууд “2011 онд буюу 12 жилийн өмнө дүүргийн Засаг даргын захирамжаар ФСУБ гэдэг компанид зуслан болон спортын талбайн зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглуулахаар эзэмшүүлсэн.
2024-04-02
БЗС-гийн захирал асан П.Лхагвасүрэнд яллах дүгнэлт үйлдүүлнэ
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэн хүүхдэдээ давуу байдал олгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан гэх үйлдэлд холбогдсон юм. Тодруулбал, 2016 оны тавдугаар сарын 26-ны А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дүгээрт тэрбээр хүүхдийнхээ нэрийг оруулсан аж. Уг тушаалд зааснаар бол П.Лхагвасүрэнгийн хүү нь Австралийн “The university of Technology Sydney” сургуульд суралцах эрх үүсэж, “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г тэрбээр хүү Л.Түмэндэлгэртэйгээ байгуулсан байдаг.
2024-04-02
ИНЕГ-ынхан нөөц түлшээрээ “Содмонгол”-ынхныг тэтгэж байжээ
Энэ заалт нь“Эрчис ойл” ХХК-ийг олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай, үүний дотор хамтын ажиллагааны хэлэлцээр хийж буй ОХУ-ын Роснефть компанийн харьяа “РН аэро”-той хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэж үзээд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Ийнхүү эрх зүйн орчноо бүрдүүлснээр шатахууны үнэ тодорхой хэмжээгээр буурч, онгоцны тийз ч хямдарсан. Өөрөөр хэлбэл, ИНЕГ-ынхан 2022 оны есдүгээр сараас хямд үнэтэй шатахуун авч эхэлсэн гэсэн үг.
2024-04-02
“Гацуурт”-ын захирал Л.Чинбатын хүний амийг хөнөөхийг завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ
“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт жолоодож явсан “Ланд круйзер” загварын автомашинаараа иргэд, малчдыг дайрч, эрүүл мэнд, аминд нь заналхийлсэн үйлдэл өнгөрсөн оны зургаадугаар сард өдүүлснийг уншигчид мартаагүй. Дорнодын Баян-Уул сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 360 гаруй адууг Сэлэнгэ аймгийн нутагт тууж ирснийг орон нутгийнхан нь эсэргүүцэхэд Л.Чинбат тэднээс нэг бус хүнийг машинаараа хөөж дайрахыг завдсан билээ.
2024-04-02
Олон хүн осолдсоны хариуцлагыг АЗЗА-ын компаниуд хүлээх үү
Монголын автозамд “дайн” болж байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч Жан Тодт ирж нүдээр үзээд явлаа. Тэрбээр манай улсад гуравдугаар сарын 27-30-нд ажлын айлчлал хийсэн юм. Эл өдрүүдэд зам тээврийн ноцтой ослууд шил, шилээ даран гарч, нэг бус хүний амь үрэгдэв
2024-04-01
Гадаадын тагнуул болон түүнтэй хамтарч ажилласан монголчуудыг саатуулан шалгаж эхэллээ
Манай улсад тагнуул хийсэн гэх үндэслэлээр Азийн нэгэн орны иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан гурван монгол хүнийг өнгөрсөн сарын 29-нд саатуулжээ. Тагнуулын байгууллагын эх сурвалжууд “Манай улсад тагнуул хийж байсан гадаад орны нэг иргэнийг хамтарч байсан хүмүүстэй нь саатуулсан. Өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хорьж шалгаж байгаа” гэсэн юм.
2024-04-01
“Тодканнам” эмнэлгийн удирдлагын хэргийг хэрэгсэхгүй болголоо
“Тодканнам” гоо сайхны эмнэлгийн захирал Д.Тодням, эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Эл эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад бие нь гэнэт муудаж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн боловч нас барсан бөгөөд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас энэ гурван хүнд Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон”, 15.1-3-ын “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
2024-03-29
Бүрлээч нарын мэдээллийг буяны компанийнханд өгч хахууль авдаг албан тушаалтнуудыг шалгаж дуусжээ
Талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт тухайн аж ахуйн нэгжийнхэн хүргээд ар гэрийнхнээс нь төлбөр авдаг. Ингэж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосныхоо төлөө хахууль авсан хэрэгт тус төвийнхнийг буруутгаж буй билээ. Уг нь эл хэргийг 2022 онд шалгаж дууссан ч прокурорын байгууллагаас нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаар дахин мөрдөн байцаалт явуулаад ийнхүү шилжүүлсэн аж. Энэ хэрэгт ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан, хошууч Т.Бат-Идэрийг бас шалгаж байсан билээ.
2024-03-29
“Шүүр”-дэх ёстой албан тушаалтнуудыг хараагүй юм шиг өнгөрөөж байна
Тухайлбал, О.Магнай нарт холбогдох авлигын хэрэгт ШШГЕГ-ын хурандаа цолтон шалгуулан, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнсэлж чадахгүй удааширсаар л байдаг. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөтэй холбоотой авлигын хэргийн яллагдагч Ц.Даваацэрэнг ажиллуулсан хэвээрээ. Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар ажиллаж буй Л.Алтангэрэл авлигын хэрэгт ял шийтгүүлчихсэн атлаа төрд ажиллаад зогсохгүй, Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол хүртсэн шүү дээ.
2024-03-28
“Шүгэл үлээсэн” шүүгчийг шалгуулах ёстой гэж дүгнэв
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан, сүүлд нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн алба хашсан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нар аж ахуйн нэгж хоорондын маргааныг нэгэн компанийнханд ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор хэргийг хянан шийдвэрлэх гэж байсан шүүгч эмэгтэйд 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн хэрэгт холбогдсон. Шүүгч Б нь уг мөнгийг авмагцаа АТГ-ынханд болсон явдлын талаар мэдэгдэж, валютыг бүгдийг нь хүлээлгэн өгчээ.
2024-03-28
Өмхий мах хадгалж байсан компанийнханд оноосон ялыг хэвээр үлдээлээ
Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан БНХАУ-ын иргэн Чен Бин нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүгдэгч аж ахуйн нэгж болон удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд хэлэлцээд ял шийтгэл оноосон юм. Тодруулбал, “Эм Ди Си Пи” ХХК-ийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдахыг завдсан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар 70 сая төгрөгөөр торгох ял оноосон. Мөн компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хассан юм.
2024-03-28
Дорнодын Гаалийн газрын дарга асан Б.Винтовын авлигын өөр нэг хэргийг шалгаж дуусав
Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.Винтовт холбогдох нэг хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөн байцаалт явуулж дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тэрбээр өмнө нь албан тушаалаа ашиглан “Алтай групп” ХХК-ийн 50 тн улаан буудайг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдож байсан юм. Уг хэрэгт нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс төрийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оноосон. Гэвч Улсын дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болж байсан билээ.
2024-03-26
“Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас хувийн компанид олгосон Өмнөговийн Газрын албаныхныг шалгаж дуусав
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадраа, түүний хүү Б.Наранболд, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, мөн сумын Засаг дарга асан, дараа нь Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны Бодлого, төлөвлөлт хариуцсан эрх бүхий албан тушаал хашиж байсан Ш.Эрдэнэжаргал тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн юм. Тэднийг Ханбогд сумын нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэхээр олгосон 38 захирамжтай холбоотойгоор шалгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.
2024-03-26
Худалдаа, хөгжлийн банканд Узбекистаны иргэн хуурамч евро гүйлгээнд оруулсан уу
Худалдаа, хөгжлийн банкны “Нарны гүүр” салбарт 500-тын 20 ширхэг хуурамч евро илрүүлжээ. Үүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ажилтнууд хамтран шалгаж эхэлсэн аж. Нийт 10 000 хуурамч еврог энэ сарын 12-нд тус салбарт өгсөн байж
2024-03-22
Цахимаар мөрийтэй тоглуулагчдын найман тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг битүүмжлэв
Цахим орчин, олон нийтийн сүлжээ ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан хэд хэдэн хүнийг цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж шалгаж эхэллээ. Тухайлбал, “Poker paradise” нэртэй мөрийтэй тоглоом тоглуулдаг А.Сонинбаяр, О.Батбаяр нарыг энэ сарын 20-нд саатуулсан гэнэ. Энэ үеэр мөрийтэй тоглоом тоглуулахдаа ашиглаж байсан суурин болон зөөврийн компьютерууд, “Iphone-15”, “Samsung”, “Huawei” загварын нэлээд олон тооны гар утас, ipad, иргэдээс шилжүүлэн авсан 40 гаруй сая төгрөгийг хураан авчээ. Мөрийтэй тоглуулж иргэдийг донтуулан луйвардсан мөнгөө зохион байгуулагчид нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болгодог нь шалгасан хэргүүдээс тодорхой болсон байдаг
2024-03-22
Эртний түүх, соёлын эд зүйлс худалдахыг завдсан археологич Д.Эрдэнэбаатар нарт торгох ял шийтгэв
Археологич Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарыг нийтийн тооллын өмнөх VII-III зуун, эртний Ромын үе буюу нийтийн тооллын IV зууны үеийн археологийн олдворуудыг худалдахыг завдсан хэрэгт холбогдуулан ЭЦА-ныхан 2021 оны гуравдугаар сараас шалгаж эхэлсэн юм. “Адам” хочтой М.Адъяаням нь Б.Хаш-Эрдэнэ, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэх залуусын хамт эртний олдворууд болох цэнхэр, ногоон өнгийн хоёр шилэн гүц, чулуун сүх, хаш тээгийг өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцон борлуулах гэж байхад нь хууль сахиулагчид саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.
2024-03-21
Хоёр ч эрүүгийн хэрэг дарагдуулсан үндэслэлээр шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх гомдол гаргажээ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболорт холбогдуулан гаргасан хоёр ч гомдлыг Шүүхийн сахилгын хороо хэлэлцэхээр товлоод байна. Нэг нь худал мэдүүлэг өгсөн хэрэгт 2023 оны хоёрдугаар сард гурван жил хорих ял шийтгүүлсэн, өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид буй В.Өнөрзул гэх хүний гаргасан гомдлыг өчигдөр хэлэлцэхээр тов тогтоосон юм. Гэхдээ түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн 104.7.1 дэх хэсгийг баримтлан уг гомдлыг хэрэгсэхгүй болгох захирамжийг хэвээр нь үлдээжээ.
2024-03-21
Хүүхэд золиосолж баярласаар байх уу
Тэгвэл саяхан Монгол цэргийн өдрийг эрчүүдийн баяр хэмээн далимдуулан нийтээрээ шахам тэмдэглэсэн. Энэ үедээ архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс хоёр ч хүүхдийг золиосолчхов. Нэг нь амиа алдаж, нөгөө нь үхэл, амьдралтай тэмцэн, эмчилгээ хийлгэж байна. Тодруулбал, Дархан-Уул аймгаас нийслэлд ирж цэргийн баяр тэмдэглэхээр явахдаа найзындаа ээж нь хүүхдээ үлдээсэн. Улмаар архи хэтрүүлэн хэрэглэж найзынхаа машинд унтаад өглөө нь хүүхдээ үлдээсэн айлд очиход нэг настай балчир нь гэрийн гадаа осгочихсон хэрэг Баянзүрх дүүрэгт энэ сарын 15-нд гарав.
2024-03-21