Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж барилгын зөвшөөрөл олгосоор байх уу
Улсын минь нийслэл, 1.6 сая хүн амьдардаг метрополис хотын иргэд утаа, түгжрэлдээ ундууцан бухимдах мөчтэйгөө золголоо. Урин дулаан цагт найр наадам, амралт зугаалгаар хөдөөг зоригсод ажил, сургуульдаа орцгоож, оюутан, сурагчид ч орж ирцгээв. Улигт түгжрэл чинээндээ тулах нь гарцаагүй. Түгжрэлийн гол шалтгаан бол нийслэлийг удирдаж байсан албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэн, хот төлөвлөлтийн бодлогоо үл тоож газар замбараагүй олгосноос эхтэй. Гэтэл...
2024-08-28
“Замын-Үүд” чөлөөт бүсийн дарга холбогдсон үйлдлүүдээсээ нэгт нь л гэм буруутай гэж шүүх дүгнэжээ
Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар газар эзэмшүүлсэн тохиолдол өмнөд хилийн бүсийн аймаг, сумд гарсан нь “Нүүрсний” гэх тодотголтой хэргүүдийг хянан шалгах УИХ-ын түр хорооны нээлттэй сонсголын үеэр илэрхий болсон билээ. Зөвхөн Өмнөговиор тогтохгүй бусад аймагт ч ийм явдал гарсан гэх мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагынхан нарийвчлан шалгаж буй юм. Үүнд эрх мэдэл бүхий нийтийн албан тушаалтнууд холбогдож болзошгүй байдаг. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтэй дарга нар албан тушаалаа урвуулж, хууль зөрчин газар олгосон хэрэгт холбогдон шалгуулж эхэлсэн.
2024-08-27
Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнг шүүхэд шилжүүллээ
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 39 931, мөрдөн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 365 даалгавар мөрдөгчид бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор дээрх албан тушаалтны хэрэг багтсан юм.
2024-08-27
ҮБХИС-ийн салбар сургуульд хахууль авч хүүхэд элсүүлсэн албан тушаалтанд торгох ял оноожээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяа Цэргийн хөгжмийн сургууль буюу политехник коллежид ур чадвараараа тэнцээгүй хүүхдүүдийг элсүүлж хахууль авсан тус сургуулийн удирдах албан тушаалтан, тэдэнд хахууль өгсөн гэх эцэг эх, ар гэрийнхний төлөөлөлд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
2024-08-26
“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн удирдлагын хэргийг шүүх хянаж байна
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч асан Л.Халиун нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
2024-08-26
“Бэрэн групп” 935 гаруй сая төгрөг төлөхийг эсэргүүцсэн ч амжилт олсонгүй
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, тус яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад өдгөө “Идэр” их сургуулийн гадаад харилцаа, оюутны хөгжил хариуцсан дэд захирал болсон Ж.Бурмаа, ТЗУГ-ын дарга асан М.Болортуяа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд уржигдар хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
2024-08-23
Брэндийн хувцсаар хахууль авсан гэх Ж.Ганзоригийн хэргийг шүүх дахин шийдвэрлэнэ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригт холбогдох хэргийг түүний болон хоёр өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлыг үндэслэн хянаад Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон шийдвэр хүчин төгөлдөр болов.
2024-07-08
“Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдсон 24 хүний гэм бурууг энэ сарын 29-нд хэлэлцэхээр товлолоо
“Ногоон автобус”-ны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун удирдан өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хийгээд гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг товлолоо. Эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг тус шүүх энэ оны гуравдугаар сарын 11-нд хүлээн авч, яллагдагч болон тэдний өмгөөлөгч зэрэг хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулаад хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудын хэмжээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн А.Ганхуяг нарын 24 хүний гэм бурууг шийдвэрлэх шүүх хурлыг долоодугаар сарын 29-ний 10.00 цагт хийхээр болсон юм
2024-07-08
“Цахим эрүүл мэнд” төслийн гүйцэтгэгч БНСУ-ын компаниас 1.7 сая ам.доллар шилжүүлэн авлаа
Дэлхийн банк манай Засгийн газраас нэхэмжлээд байсан 1.7 сая ам.долларыг БНСУ-ын талаас шилжүүлэн авлаа. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2015 онд эрүүл мэндийн байгууллагуудад “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор хэлэлцээр хийж, эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй эл төсөл зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй. Олон улсын аудитын байгууллагууд“хангалтгүй” гэж үнэлсэнтэй холбоотойгоор тус банк төслийг зогсоож, манай Засгийн газраас нийт 1.7 сая ам.доллар нэхэмжилсэн юм
2024-07-05
Экологийн цагдаагийн албаны хахууль авсан ажилтнуудад ял шийтгэлээ
Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаагаар ажиллаж байсан хоёр хүн болон тэдэнд хахууль өгсөн иргэнд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ. Эргүүлийн цагдаа, ахлах ахлагч М.Сүхбаатар, дэд ахлагч Х.Бөхбат нар Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баруунтуруун дахь шалган нэвтрүүлэх товчоонд албан үүргээ гүйцэтгэж байхдаа хууль бусаар мод тээвэрлэж явсан иргэн Э.Тэнгисээс мөнгө авсан хэрэгт яллагдагчаар татагдсан аж.
2024-07-04
Нүүрс тээврийн компаниудаас хахууль авсан байцаагчид яллах дүгнэлт үйлджээ
Эдгээрийн нэг нь дээрх албан тушаалтантай холбоотой, “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж. Хил, гааль, мэргэжлийн хяналтын албан тушаалтнууд холбогдсон 21 яллагдагчид холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд тэдний нэг нь Гашуунсухайт боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан О.Төрбаяр гэнэ.
2024-07-04
“Шинжаан шинфа”-гийн эрхийг шилжүүлэхээр халдсан хүмүүсийг гэм буруутайд тооцов
Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан өвөрлөгч иргэн Б.Эрдэнэдалайгийн хувьд манай улсад нэвтрэх виз авалгүй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Хангийн боомтоор БНХАУ-аас ачуулсан буйданд бүгж, ачааны машинаар тээвэрлүүлэн орж ирсэн нэгэн. Ийнхүү хууль бусаар орж ирээд бичиг баримтаа хууль ёсных болгохын тулд хойд хилээр нэвтэрсэн гэх тамга даруулсан хэрэгтээ хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудын хамт ял шийтгүүлсэн юм. Т.Хүрэлжанжингийн тухайд БНСУ-ын иргэнтэй хамтарч Л.Чинбат, Л.Гүндалай тэргүүтэй олон айлаас эд зүйл хулгайлсан хэрэгт яллагдагчаар татагдсан нэгэн билээ.
2024-07-04
“Бэлтэсмөрөн”-гийн удирдлагын хэргийг 60 хоногийн дотор дахиж шалгана
Сүлжээний залилангийн аргаар Хөвсгөл аймгийн 2595 иргэнээс 45.4 тэрбум гаруй төгрөг мэхлэн авч, мөнгө угаасан хэрэгт холбогдсон “Бэлтэсмөрөн” ХХК-ийн удирдлагад холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүх шийдвэрлэлээ. Тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавдугаар сарын 29-нөөс “Бэлтэсмөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр, Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэж, 11 дэх өдрөө шүүхийн хэлэлцүүлгийг дуусгасан юм.
2024-06-27