Зам тээврийн чиглэлээр суралцах 100 оюутанд тэтгэлэг олгоно
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны зам, тээврийн салбарын чиглэлээр сонгон шалгаруулалт зарлагдсан талаар албаныхан мэдээллээ. Тэтгэлгийн зорилго нь тус салбарын мэргэжлээр суралцагчдыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, урамшуулах, дэмжих, сурталчлах, салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд орших аж.
2023-08-21
Эмч нарын багийн эхний ээлж Завхан, Говь-алтайд ес хоног ажиллана
Улсын хэмжээнд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 17-ны А/256 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах нарийн мэргэжлийн эмч нарын явуулын баг гарган ажиллуулж байна.
2023-08-21
Аялал жуулчлалын чиглэлээр сурч буй оюутнуудыг цалинтай дадлага хийлгэнэ
Өөрөөр хэлбэл, оюутнуудыг энэ хугацаанд цалинтай дадлага хийлгэх нь. Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй хүний нөөцийн асуудлыг шийдэх зорилгоор БОАЖ-ын болон БШУ-ы сайд хамтарсан тушаал гаргаж, ийнхүү зохицуулалт хийсэн байна. Түүнчлэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарласантай уялдуулан Монголын жуулчны баазуудын шинэ сэргэлтийн холбоо дээрх яамдад ийм хүсэлт гаргаж байжээ.
2023-08-21
Сүүлийн гурван жилд 1225 автобус шинэчилжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцууллаа.
2023-08-21
Дэлхийн контент бүтээгчид туршлагаасаа хуваалцлаа
“Nas summit Mongolia”-гийн хамгийн бяцхан оролцогч нь найман настай байв. Тэрбээр дэлхийн шилдэг контент бүтээгч нарыг харах гэж ирснээ өөртөө тун ч итгэлтэйгээр англиар хэлсэн нь танхимд байсан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх шиг болсон.
2023-08-21
Олон улсын цэргийн сэтгүүлчдийн сургалт эхэллээ
Сургалтад Монгол, Канад, Япон, Бангладеш, Индонез, Филиппин, Тайланд, Вьетнам зэрэг долоон орны 30 гаруй цэргийн сэтгүүлч, олон нийттэй харилцах ажилтнууд хамрагдаж байгаа бөгөөд
2023-08-21
8000 автомашины дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөх нь
Тэдгээрээс 8000 автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөхөөр болжээ. Энэ нь төрийн байгууллагын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг илрүүлэх, хувьдаа ашиглахгүй байх, ард иргэдийн оролцоотой хяналт бий болгох, авто замын түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах ач холбогдолтой гэнэ. Төрийн өмчит автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг хар хөх, тоо болон үсэг, хүрээг нь цагаан болгох аж.
2023-08-21
Баян-Өлгий аймгийн сумдад хөрсний бохирдлын судалгаа хийж байна
БОАЖ-ын Сайдын 02 дугаар албан даалгавар, Аймгийн засаг даргын А/368 захирамж "Цэвэр цэмцгэр Өлгий" аяны хүрээнд хөрсний нян, бактери, хүнд металлын бохирдлын түвшнийг тогтоох зорилгоор 15 цэгээс нян бактерийн, 6 цэгээс хүнд металлын дээж авлаа
2023-08-21
Гурван ээлжийг хална гэсээр гурав дахь жилээ угтлаа
Үүний дийлэнх буюу 47 сургууль нь нийслэлд байгаа. Манай улс боловсролын салбартаа төдийлөн анхаардаггүй, сургуулийн хүртээмжийг сайжруулдаггүйн горыг хүүхдүүд ийнхүү гурван ээлжээр хичээллэж, эсвэл нэг ангид олноороо шахцалдан суух маягаар үүрэх юм. Засгийн газар, салбарын яам, холбогдох бусад албаныхан уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй гэх боловч тэд үнэндээ ярихаас хэтрэхгүй байна.
2023-08-21