Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

 Т.Бадамжунай нарын хэргийг Ц.Анандбазарынхтай нэгтгэх нь гарцаагүй болов

 УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан, Засгийн газрын “5Ш” ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд Филиппинээс шилжүүлэн авсан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамжийг НПГ-ын хяналтын прокурорууд болон зарим өмгөөлөгч эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандсан билээ. Уг эсэргүүцлийг тус шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчийн хурлаар хэлэлцэх, эсэхийг өчигдөр хянан шийдвэрлэлээ. Улмаар прокурор, өмгөөлөгч нарын эсэргүүцэл, гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа. 
2024-04-18

Хайлаастын замд 7 хүн мөргөсөн ноцтой осол гарч, 16 настай охин амиа алдлаа

Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол бүртгэгдэж, 16 настай охин харамсалтайгаар амиа алджээ.
2024-04-17

Засгийн газрын авто баазаас акталсан машин хямд гаргаж өгнө гэж залилжээ

Шүүгдэгч А.А нь Засгийн газрын авто бааз” ТӨҮГ-т ажиллаж байгаагүй, улмаар тээврийн хэрэгсэл дуудлага
2024-04-17

Хууль бусаар алт олборлоход ашиглаж байсан 35 экскаваторыг битүүмжилжээ

Экологийн цагдаагийн албанаас энэ оны эхний гурван сард гарсан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар мэдээллээ. Тус албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр “2024 оны эхний гурван сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 680 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үеэс 21 буюу 3.2 хувиар өссөн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нийт 146 үйлдэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 11.5 хувиар өсөж, хэргийн илрүүлэлт 41.4 хувьтай байна.
2024-04-17

60 жолооч согтуугаар жолоо барьж, 142 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Мөн гэмт хэргийн шинжтэй 72 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 15 хэргийг
2024-04-17

 “Бүрдэл майнинг” ХХК-ийн удирдлагын байгаль орчинд хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Тэдгээрийн дотор хэдэн жилийн өмнө “Эко алтан заамар” нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд “Бүрдэл майнинг” гэх болсон аж ахуйн нэгжийн удирдлагын үйлдэл багтсан юм. ЭЦА-ныхан уржигдар албадан саатуулсан “Баян” хэмээх Р.Базарын хамаарал бүхий, алт олборлодог эл аж ахуйн нэгж ямар хэрэгт холбогдсоныг хүргэе. 
2024-04-17

Цагдаагийн алба хаагч цахим хаягаа алджээ

Фэйсбүүк цахим орчинд Тээврийн цагдаагийн алба хаагч "Приустэй ...-гуудыг өнөөдөр торгоод өгнө" гэх пост оруулсан нь олны дургүйцлийг хүргээд байна.
2024-04-16

 “Баян” хэмээх Р.Базар банкаараа дамжуулж улс төрд нөлөө бүхий хүмүүсийг санхүүжүүлсэн байж болзошгүй

Тэднийг сонгуульд нэр дэвшигчдийг хууль бусаар санхүүжүүлсэн, татвараас зайлсхийж мөнгө угаасан, банкны хувьцааг хууль бусаар олсон байж болзошгүй мөнгөөр худалдан авсан, мөрийтэй тоглосон, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан шалгаж буй юм билээ. Бидэнд олдсон мэдээллээр маш их хэмжээний буюу хэдэн тэрбумаар тоологдох мөнгө гадаадаас Р.Базарын нөлөө бүхий хувьцааг нь эзэмшдэг Тээвэр хөгжлийн банкны данс руу орж ирээд буй аж. Олон нийтийн сүлжээнд зарим хүн “Л.Гантөмөр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Ц.Элбэгдорж нарын Нарийн сухайтын ордоос нүүрс гаргаж “угаасан” 20 сая ам.доллар Сингапур, ОХУ-аар дамжин орж ирсэн” хэмээн бичсэн байв. 
2024-04-16

“Дашваанжил”-ын удирдлагыг яллагдагчаар татаж, зарим байгууллагад учирсан хохирлыг тогтоожээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн урд замд энэ оны нэгдүгээр сард “Дашваанжил” ХХК-ийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан цистерн БХЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга А.Мөнхнарангийн жолоодож явсан жийптэй мөргөлдсөний улмаас их хэмжээний гал гарч, олон хүний амь үрэгдсэн билээ
2024-04-16

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Сүхбаатар аймгийн удирдлагын хэрэгт холбогдуулж шалгах бололтой

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл АТГ-аас энэ хэрэгтэй холбоотойгоор хэвлэлийнхэн бодит мэдээлэл авахыг хүссэн учраас прокурорын зөвшөөрсний дагуу мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зарим зүйлийг олон нийтэд хүргэв. Тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Сүхбаатар аймгийн удирдлага буюу аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн
2024-04-15

“Ачит ихт” ХХК-ийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт шалгаж эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүдрийн овоолгыг ашиглан үйл ажиллагаа явуулж буй “Ачит ихт” ХХК-ийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй үндэслэлээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхлэв. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гарагт тухайн компанийн Улаанбаатар хот дахь оффис буюу Хан-Уул дүүргийн нутаг, “Хаан банк” цамхгийн 21 дүгээр давхар дахь албан өрөөнд нь нэгжлэг хийсэн юм.
2024-04-15

“Ачит Ихт” компани байгуулагдах үед Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байсан

Өчигдөр Эрүүгийн цагдаагийн газраас “Ачит Ихт” ХХК-ийн байранд нэгжлэг хийсэнтэй холбоотой тус компаниас мэдэгдэл гаргаж, мэдэгдэлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамааралгүй хэмээн дурджээ. Гэвч тухайн компани байгуулагдах үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, П.Цагаан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан билээ.
2024-04-13

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 81 дуудлага бүртгэгджээ

Мөн гэмт хэргийн шинжтэй 77 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлжээ.
2024-04-12

ХСУХАТАҮЗЗ-ийн дарга асан Э.Пүрэвжав, “Шувуу” ажиллагаагаар авчирсан Ж.Төгсбаяр нарт ял шийтгэв

Тэдэнд НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-ын “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг 2023 оны арваннэгдүгээр сард хэлэлцээд Э.Пүрэвжавыг 16.8, Э.Золзодмааг 14.4, Ж.Төгсбаярыг 13.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Э.Пүрэвжав, Э.Золзодмаа, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ. 
2024-04-12

Сүхбаатар аймгийн удирдлагыг хахууль авсан, албан тушаалаа урвуулсан хэрэгт шалгаж эхэллээ

Орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээс хээл хахууль авсан, сонгон шалгаруулалтыг будилуулж, зарим компанийнханд давуу байдал олгосон байж болзошгүй талаар хууль хяналтын байгууллагад ирсэн мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн нарийвчлан шалгаад тэднийг яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч буй аж.
2024-04-12

Их хэмжээний сум, галт зэвсэг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйл /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис
2024-04-11

Цагдаагийн дэслэгч Б.Бямбажав амиа хорлох гэж байсан иргэний амийг аварчээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 20 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэнээс “Салсан нөхөр маань амиа хорлоно гээд 20 минутын өмнө ярьсан, автомашинтайгаа аймгийн хойд зүг рүү явж байгаа” гэх мэдээлэл ирүүлжээ.
2024-04-11

Хадгалалтын хугацаа дууссан таван нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авчээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” арга хэмжээний хүрээнд хүнсний худалдаа эрхлэгч 60 иргэн, хоол үйлдвэрлэл эрхлэгч гурван иргэн, ургамал хамгааллын чиглэлээр төмс, хүнсний ногоо худалдаалдаг нийт найм аж ахуйн нэгж, 71 иргэн хяналт шалгалтад хамрагдлаа.
2024-04-10