Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна
Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 17 болон 20 дугаар хороонд ажиллалаа.
2024-04-24
СХД-ийн Хүүхэд, залуучуудын театр пүрэв гарагт нээлтээ хийнэ
Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөлийг бүрдүүлэхээр 850 хүний багтаамжтай театрыг барьж байна.
2024-04-23
“Содон стандарт” цогцолбор хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэв
“Тесо” корпорацын барьсан “Содон стандарт” цогцолбор хорооллын 2845 айлын оршин суугчдын төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал хийж, хэд хэдэн асуудлыг хөндлөө. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “Содон стандарт” цогцолбор хорооллын дэргэд хурдны замын өргөтгөлийн ажил эхэлснээс үүдэн тэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хазаарлуулж байгаа аж. Мөн тус хорооллын гаднах ногоон байгууламж, машины орц, гарц, зогсоол, зай талбайг үгүй хийж, оронд нь хурдны зам барьж байна гэв
2024-04-23
“Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” гэсэн шинэ маршрут эхлүүлжээ
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээжээ. Энэхүү чиглэлийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
2024-04-23
Жуулчдыг татдаг газраа хог, шорооноос нь салгаж дийлэхгүй байна
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар таныг Гандангийн дэнжид урьж байна. Хотын төв цэгээс тийм ч холгүй, дарга нарын суудаг “Хангарди” ордноос 10 гаруй минутад очихоор зайтай уг газарт ирж, нөхцөл байдалтай нь танилцана уу. Урт цагааны барилга, бас “S’outlet” дэлгүүр шиг эмхэлж цэгцэлмээр орчин Ганданд л байна. Соёлын өв тээсэн газар гэж тус дэнжийг өргөмжилдөг атлаа хотын удирдлага нь ч дорвитой хөдөлдөггүй, тухайн хэсэгт оршин суудаг иргэд нь ч үл ойшоодог. Ийм байдлыг өөрчлөхийн тулд нийслэлийн Засаг даргын “хатуу гар”, эрс шийдэмгий арга хэмжээ тэнд үгүйлэгдээд байгаа юм. Жуулчны улирал юу юугүй эхлэх гэж байна шүү дээ.
2024-04-23
Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гаднын улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана гэдгийг онцолсон.
2024-04-22
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургадугаар сард нээнэ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй.
2024-04-19
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө
“Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар оролцлоо. Өргөтгөл ашиглалтад орсноор “Амгалан” дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар, суурилагдсан хүчин чадал нь 116 МВт-аар нэмэгдэж 464 МВт болж байна.
2024-04-19
Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно
НЗДТГ, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК хамтран Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй.
2024-04-19
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид шилжүүлэн авлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаан өчигдөр боллоо. “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн талаар авах арга хэмжээний тухай уг хурлаар хэлэлцсэн юм. Тус компанийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь мэдэлдээ шилжүүлэн авах шийдвэрийг нийслэлийн ИТХ-аас гаргалаа. Тодруулбал, “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч байсан Т.Нямдаваа 2023 оны долоодугаар сарын 31-нд нас баржээ.
2024-04-19