Улсын онцгой комиссын 27 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргасан байна. Эцсийн шийдвэрийг маргааш засгийн газраас гаргах юм.
УОК-ын шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хэлэхдээ "Дэлхий даяар 16.4 сая хүн халдвар авч, 655 мянган хүн нас барсан. Иймд дэлхийн олон оронд онц байдал зарласан. 22 улсад хөл хорио тогтоогоод байна. 88 улс хилээ хэсэгчлэн болон урт хугацаагаар хаагаад байна.
Манай улстай хил залгаа БНХАУ-д хоногт олон мянган тохиолдол нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд шинж тэмдэггүй өвчлөл бүрхэгдсээр байна.
ОХУ-ын хувьд бидэнтэй хил залгаа мужуудад 4-12 мянган тохиолдлыг бүртгээд байна. Манай улсад нийт зөөвөрлөгдөн орж ирсэн 289 тохиолдлыг бүртгэгдсэн. Тэдний 73 хувь нь 0ОУ-аас ирсэн иргэд байна. 222 хүнийг эмчилсэн. Энэ бүхнийг харгалзан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах санал гаргасан" гэж хэлэв.