Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хурлаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэхдээ хичээлийг зайнаас, танхимаас явуулах зохицуулалтыг хийхээр болжээ. Харин их, дээд сургуулийн хичээлийг 9 дүгээр сарын 14-нөөс эхлүүлэхээр шийдвэрлэжээ.