Өнөөдөр дөрвөн иргэн эмчлэгдэж ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Эдгээр эдгэрсэн иргэдийн хоёр нь ОХУ-ын иргэн, нэг нь Беларус, нөгөө нь Монгол улсын иргэн юм байна.
Нийт батлагдсан тохиолдол 289 байгаагаас 222 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 67 хүний 62-ынх нь биеийн байдал хөнгөн, 5 хүн хүндэвтэр байна" гэв