Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр нийт 264 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тэдгээрийн задалж танилцуулбал, долдугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179 хүний гурав дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 50 хүний мөн давтан шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 21 жолооч болон Сэлэнгэд тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 болсноос 218 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 64 нь хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна" гэв.