УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт буюу Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшин 2013 онд Нидерландын Вант улсын иргэний харьяалалтай болсон байж болзошгүй баримт саяхан цахим орчинд дэлгэгдсэн. Г.Амартүвшин нь энэхүү мэдээллийг удаа дараа няцаасан бөгөөд хэд хэдэн баримт дэлгэсэн юм.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 48-р сургууль дээрээс мэдээлэл хийж байх үеэр нэгэн сэтгүүлч "Ганибалын Амартүвшинг 2013 онд Монгол Улсын иргэний харьяаллаас гаргасан нь ямар шалтгаантай вэ" хэмээн асуухад тэрбээр "Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Үүнийг зохих байгууллагаас нь тодруулах ёстой байх. Ер нь бол Г.Амартүвшин гадаад улсын иргэншилтэй гэсэн паспортын дугаар үзэгдэж харагдсан" гэлээ.