2020 оны УИХ-ын сонгуульд иргэд идэвхтэй оролцож байна. Саналаа өгөхөөр идэвхтэй оролцож буй иргэдийн гэрэл зураг сошиал орчинд түгж олон хүний сэтгэлийг хөдөлгөж бие биедээ сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалж буй.
Тухайлбал, амьдралын хамгийн жаргалтай агшны нэг хуримын өдрөө ч хосууд иргэний үүргээ биелүүлэн сонгуульд саналаа өгч байна. Мөн зарим нэг нь өөрөө явж чадахгүй ч бусдад үүрүүлээд санал өгөх байранд очиж буй юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос өгч буй мэдээллээр 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирц 25.13 хувьтай байна.