Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал Москва хотын Улаан талбайд болж байна. Явган цэрэг болон техникийн цуваа 1 цаг 30 минут орчим үргэлжлэх юм.
Дайны баатраадад хүндэтгэл үзүүлж цэргийн жагсаал явж өнгөрсний дараа, домогт Т-34 танкууд, СУ-100 өөрөө явагч их буу Улаан талбай дээгүүр явах аж. Үүний дараа Оросын хамгийн сүүлийн үеийн хуурай замын болон агаарын цэргийн техник хэрэгслийг харах боломжтой юм. ОХУ-ын цэргийн албан хаагчдыг оролцуулаад нийт 13 орны цэргийн албан хаагч баярын жагсаалд оролцоно. Мөн тус парадад 19 орны Зэвсэгт хүчин оролцох бөгөөд үүнд Монгол Улсын цэргийн алба хаагчид багтжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин гадны удирдагчидтай хамт индэр дээр зогсож байна.