Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсандаа энэ удаагийн УИХ-ын тухай өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Сайн байцгаана уу. Сурталчилгаа дуусч байна. Манийгаа баахан гүвлээ. Олон жилийн өмнөх эвлүүлэгийг ч сэвлээ. Гүтгэлэгийн эзэд толгой эргэм мөнгө нэхээд явсан. МАНЖ-ийн үзэл сурталчид хог голохгүй худалдаж авчээ. Зарим нь намайг онилж хий баахан боргов. Угаадас байсан ч долоож, мөнгө өгвөл чадлаараа хуцах юм. Монголоо гэсэн бүхнийг эд гутааж, дарж дийлэх үү! Шуурга адил сөрөхгүй бол, шороо адил МАНЖ дэглэм Монголыг дарах гэж улайрч байна. Энэ байтугайг арчиж явсан баатруудын үр сад шүү дээ бид чинь” хэмээв.
Сайн байцгаана уу. Хэлэх ярих, уулзах, явах хязгаартай байгаа учир сонгуулийн хугацааг жимбийтэл сууж өнгөрөөв. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Та бүхний сонголт мэргэн байг ээ. Сайн үйлс улам дэлгэрэх болтугай. pic.twitter.com/V7GFGTy7Im
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) June 22, 2020