Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр гурван лабораторид нийт 258 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Өнөөдөр сайн мэдээтэй 10 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжиж байгаа. Тэдний 8 нь оюутан, хоёр нь 49-65 настай иргэн. Эдгэрсэн хүмүүсийн эмчилгээ 17-55 хоног үргэлжилсэн. Оюутнуудын эмчилгээний хоног цөөн байгаа. Элэгний хавдартай 64 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Мөн 49 настай иргэн 55 хоног эмчлэгдээд гарлаа. ХӨСҮТ-д 132 хүн тандалт судалгаа, хяналт, эмчилгээнд байна" гэв.