Монгол ТВ-ээс зохион байгуулж буй The Voice of Mongolia шоуны хоёр дахь цувралын ялагчаар Төрийн соёрхолт Д.Болдын багийн оролцогч Х.Ядам тодорлоо. Ялагчийг үзэгчдээс тусгай дугаарт мессэжээр болон SuperUp апп-аар санал авч тодруулсан юм.
Тэрбээр үзэгчдийн нийт саналын 58 хувийг авч чаджээ. Шүүгч дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам ялагч болсноор уран бүтээлийн гэрээ байгуулах эрхтэй болж, түүнд Францын алдарт Renault брэндийн KAPTUR загварын автомашиныг бэлэглэхээр боллоо.