Өнгөрсөн шөнийн 02:00 цаг орчимд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг шүүхийн шийдвэрээр хуулийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчиллаа. Түүнийг Их тэнгэрийн амны ойролцоох гэрээс нь баривчилж, урьдчилан хорих 461 дүгээр анги руу авч явлаа.
Түүнийг энэ сарын 11-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих захирамж гаргасан. Тус захирамж түүнийг шүүх хуралдаанд өөрийн биеэр ирээгүй, мөн шүүхэд барьцаа болгон өгөх 10 тэрбум төгрөгөө байршуулаагүй гэх шалтгаанаар гарсан.