Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр
Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлэхдээ "Эх орондоо ажил болж ирчхээд хүний санаанд оромгүй зөрчил гаргаж байна. УОК-ын шуурхай штабаас тусгаарлах байранд байгаа хүмүүсийн гэрээсээ юм авах журмыг гаргасан. Гэтэл талх ухаж, дотор нь тамхи хийсэн зөрчил илэрсэн. Усны саванд архи хийж оруулсан байна. Үүнийг хяналтынхан мэдэлгүй оруулсан байна. Тусгаарлах байруудад байгаа иргэд онцгой үеийн бэлэн байдал болон журмыг сахих хэрэгтэй. Халдвар аваад эдгэсэн 60 хүн тутмын нэг нь халдвар тараах боломжтой гэдгийг анхааруулж байна" гэлээ.