Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зургаан давхраас үсрэх гэж байсан эмэгтэйг аварсан байна.
Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 18 дугаар байрны 9 давхар байрны зургаан давхраас эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 19:30 цагт очиход тус байрны иргэн Б /33 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зургаан давхраас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан байна.