Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.06.01/ эхэлж, яг одоо хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг батлав. Найрамдал-2 хүүхдийн зусланг Хөвсгөл далайн байгалийн цогцолбор газарт байгуулахаар болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.