УОК-ын Шуурхай штабаас олон нийтэд хандан мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлэхдээ "Өрхийн тусгаарлалтад байх хугацаандаа 524 иргэн тусгаарлалтад байсан хаягаа сольсон байна. Цаашид гэрийн тусгаарлалтад байсан иргэд хаягаа солихгүй байх шаардлага тавина. 14 хоногийн дараа коронавирус илэрсэн тохиолдол гарсан. Үүнийг анхааран үзэх хэрэгтэй.
Сонгуулийн үед баримтлах журам гарсан. Энэ хүрээнд үүнийг нэр дэвшигч, намын менежерүүдэд хүргэнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр дэглэм сахиулахад онцгой анхаарах хэрэгтэй. Монголын ард түмнийг амны хаалт аварч байна. Бага насны хүүхдүүд сагсны талбайд олноор цуглахгүй байхыг анхааруулж хэлмээр байна. Таны амь нас, эрүүл мэндийг амны хаалт аварч байгаа" гэлээ.