Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Тавдугаар сарын 28-нд дөрвөн лабораторид нийт 369 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 351 хүний шинжилгээнд коронавирус илэрсэнгүй. Харин 18 тохиолдолд коронавирус илэрлээ
Алтанбулагийн боомтоор ирсэн 230 хүний шинжилгээг хийхэд дээрх хариу гарлаа. Ингээд нийт 179 хүн халдвар авсны 43 нь эдгэрч, одоо эмчлэгдэж байгаа 136 хүн байна. Биеийн байдал хөнгөн 121, хүндэвтэр 15 хүн байна" гэв.