Өнөөдөр МАХН-ын Бага хурал хуралдаж нэр дэвшигчдээ тодрууллаа. Нэр дэвшигчдийн нэрс дотор тус намын дарга Н.Энхбаярын нэр байна. Тэрбээр энэ удаагийн сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвших юм байна.
Хэдийгээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нь 2012 онд авлига, албан тушаалын хэргээр ял сонсож байсан ч энэ жилийн сонгуульд оролцох хууль зүйн эрхтэй хэмээн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга өнөөдөр мэдэгдсэн юм.
Тэрбээр “Н.Энхбаяр дарга сонгуульд нэр дэвших хууль эрхзүйн орчин 2017 онд бүрдсэн. Сая баталсан Сонгуулийн тухай хуульд албан тушаалын гэмт хэргийн заалт орсон. Н.Энхбаяр дарга бол албан тушаалын гэмт хэргээр дээд шүүхээс ял сонсоогүй учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжтой. 2012 онд хэлмэгдүүлэхдээ өөр заалтаар хэлмэгдүүлсэн” гэв.
Ташрамд дурдахад, энэ жилийн сонгуульд МАХН болон ИЗЗН, Уламжлалт нэгдсэн нам нэгдэж, "Та бидний эвсэл" байгуулан оролцож байна.
“Та бидний эвсэл”-ээс УИХ-ын сонгуульд:
- МАХН 56
- ИЗНН 15
- МУНН 5 хүнийг нэр дэвшүүлэхээр болжээ.
МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид