АН-ын Үндэсний бодлогын хорооны 15 дугаар хуралдаан үргэлжилж байна. Тэд өнөөдөр УИХ-ын ээлжит сонгуульд намаа төлөөлж өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулна. АН-ын ҮБХ-ны хурлын явцын талаарх мэдээллийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү өглөө.
Тэрбээр "Монгол Улсыг нэн тэргүүнд хар жагсаалт болон саарал жагсаалтаас гаргах, баялаг бүтээгчдээ хамгаалах чадварлаг 76 хүнийг тодруулах үйл явц амжилттай үргэлжилж байна. Хуралдаан 80 хувийн ирцтэй байна. Одоо нэр дэвшигчдийг тодруулах сонгон шалгаруулалтын хурал болж байна.
Нэр дэвшигчдийн талаар дүгнэлт гаргаж, намын удирдлага өгнө. Дараа нь Үндэсний бодлогын хороонд хүргүүлнэ. Дараа нь санал хураалтыг нууцаар явуулна. Одоо бол 2-3 цагийн дараа нэр дэвшигчид албан ёсоор зарлана" гэлээ.