Коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн өнцөг булан бүрт хөл хорио тогтоод буй. Зарим улс орны засгийн газар экспорт, импортоо хязгаарласны улмаас тэдгээрийн эдийн засаг хүндхэн байдалтай байгаа. Мөн дэлхийн томоохон үндэстэн дамнасан корпорациудын хувьд орлого эрс багассан үзүүлэлттэй байна.
Тэгвэл энэ хүнд үед "Camgirl" буюу цахим биеэ үнэлэгчдийн бизнес эсэргээрээ цэцэглэж эхэлсэн талаар "Нью-Йорк пост" сонин мэдээллээ. Цахим биеэ үнэлэгчдийн сайт руу зочлох хүмүүсийн тоо сүүлийн хоёр сард 30 хувь нэмэгдээд байгаа аж.
Өнгөрсөн пүрэв гарагт "LiveJasmin" сайтын захирал Григори Гаттян нэгэн хэвлэлд ярихдаа "Манай компанийн ашиг орлого сүүлийн нэг сард огцом өссөнийг гайхаж байна. Магадгүй дэлхий нийтэд дэгдээд байгаа аймшигт вирусийн улмаас хүмүүс гэртээ урт хугацаагаар хорионд орж, үүнээс үүдэлтэй сэтгэлийн хямралаа засах гэж манай охидыг сонирхож эхэлсэн бололтой" хэмээн ярьжээ.
Мөн нэг жишээ дурдвал Майами гаралтай цахим биеэ үнэлэгч Жослин Жейн "SingleFans" сайтаар дамжуулан сард 8,000 ам.доллар олдог байсан бол сүүлийн нэг сард 14,000 ам.доллар олсон байна.
Түүнчлэн "Hologram_Matrix" гэгч твиттерт олон дагагчтай жиргээч эр өөрийн хуудсандаа "Коронавирусийн хөл хорионы улмаас би шөнөжингөө камерын охидыг харж ажигладаг боллоо. Гэртээ удаан суусны улмаас сэтгэцэд минь өөрчлөлт ороод байна уу" хэмээн жиргэсэн нь тэр дороо олны анхаарлыг татжээ. Ингэхдээ олон мянган хүн түүнтэй ижил байдалтай байгаагаа нуусангүй.
ЖИЧ: Энэ мэдээ танд ямар нэг шинэ санаа өгөөгүй гэж найдъя.