Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2020.003.04/ Засгийн газрын хуралдааны үеэр цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд тодруулга өгсөн юм.
Тэрбээр "Төсөвт тодотгол хийхгүй гэдгээ би дөрөв дэх удаагаа хэлж байна. Төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй. У.Хүрэлсүхийн засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулсан. Нэг жилийг даван туулах хэмжээний боломж бүрдсэн гэж хэлж болно. Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг экспортлох асуудлаар Хятадын талтай зөвшилцөж байна. Удахгүй экспорт эхэлнэ. Одоогоор төсвийн орлого 190 тэрбум орчмоор тасрахаар байгаа" гэв.