COVID-19 коронавирусээр халдварласан 98 настай өвчтөн бүрэн эдгэрсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Ухань хотын оршин суугч Ху гэдэг эмэгтэй тэрбээр өнгөрсөн 2-р сард охины хамт уушгины хүнд хэлбэрийн хатгалгааны оноштой (covid19) “Лэйшэньшань” эмнэлэгт хэвтсэн байна. 40 хэмийн халуунтай бие байдал нь тун хүнд иржээ. Вирусийн эсрэг эрчимтэй эмчилгээ хийсний эцэст 14 хоногийн дараа өвчтөний бие эдгэрсэн байна. Одоогийн байдлаар Ху эмэгтэй тус улсад COVID-19 халдвар аваад эдгэрсэн хамгийн өндөр настай хүн болжээ.