Италийн засгийн газар коронавирусын тархалтын үр дагавартай холбогдуулан хувийн хэвшлүүдэд үзүүлэх эдийн засгийн тусгай арга хэмжээнүүдийг авахаар бэлтгэж байгаа тухай тус улсын Гадаад хэргийн сайд Луижи Ди Майо мэдэгджээ. Тэрээр Corriere della Sera сонинд өгсөн ярилцлагадаа Сайд нарын зөвлөл нь халдвар бүртгэгдсэн бүс нутагт оршин суугчдаас татвар, ашиглалтын хураамжийг түр зогсоохоос гадна хувийн хэвшлүүдийг дэмжих арга хэмжээ авах болсныг онцолсон байна. "Бид Италийн эдийн засгийн тогтолцоог бүхэлд нь дэмжих төслийг бэлтгэж байна. Бидний тэргүүлэх чиглэл бол манай улсын экспортыг хадгалах явдал юм. Энэ нь ДНБ-ий гуравны нэг юм" гэж Ди Майо хэлжээ. Өмнө нь тэрбээр коронавирусын халдварын дэгдэлт гарсны дараа Хятад руу экспорт хийж, мөн тэнд үйл ажиллагаа явуулдаг Италийн компаниудыг дэмжихэд 300 сая евро төсөвлөгдөж буйг зарласан билээ. Том бэрхшээл тулгараад байгаа бас нэг салбарын нэг бол аялал жуулчлал аж. Италид COVID дэгдсэнээс хойш дэлхий өнцөг булан бүрээс тус улс руу хийх гэж байсан аяллаа цуцлах болжээ. Зөвхөн Венец хотын зочид буудлуудын захиалга цуцлагдсан тоо 40% -д хүрсэн байна. Хятад улсаас ирэх жуулчдын урсгал эрс буурсантай холбоотой гэнэ. Үүнээс өмнө Хятадын Засгийн газар иргэд болон зарим салбарын хувийн хэвшлүүдийн татварыг буруулах арга хэмжээ авсан бол АНУ, Япон зэрэг улс зээлийн хүүгээ бууруулах болсон байна Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол Италид COVID-19-ийн халдвар авсан хүний 528 хүрч, 14 хүн нас баржээ.Харин Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол Италид COVID-19-ийн халдвар авсан хүний 528 хүрч, 14 хүн нас баржээ.