Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш анх удаа нэг хоногийн дотор эдгэрсэн хүний тоо халдвар авсан хүнээсээ илүү гарсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссоос гаргасан тоон мэдээллээр хоёрдугаар сарын 18-ны байдлаар коронавирусийн халдвараас 1824 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Харин шинээ халдвар авсан 1749 байна. Энэ бол коронавирусийн тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх талаар эрх баригчдын авч байгаа арга хэмжээ бодит үр дүнгээ харуулж эхэлсний шинж тэмдэг гэсэн байна. Түүнчлэн Хубэй мужаас гадна Covid-19 коронавирусийн халдвар авсан тохиолдол 15 дахь хоногтоо дараалан буурч байгаа аж.