Засгийн газар өнөөдөр /2020.02.13/ ээлжит бусаар хуралдлаа. Шуурхай хуралдаанаас БНХАУ-аас ирэх болон тус улс руу явах бүх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоох талаар хэлэлцэж, маргаашнаас БНХАУ чиглэлийн бүх нислэг, галт тэргийг зогсоох шийдвэр гаргажээ.
Ингэснээр БНХАУ-аас аль ч улсын иргэн Монгол Улс руу нэвтрэх боломжгүй болж байгаа ба монгол иргэдийг хүндэтгэх шалтгаангүйгээр нэвтрүүлэхгүй аж. Хэрэв зайлшгүй тохиолдолд Монгол Улсын иргэдийг авч ирэх шаардлага гарвал тусгай баг явуулж, ганц нэгээр бус бөөнөөр нь авахаар төлөвлөжээ. Ингэхдээ тээврийн зардлыг тухайн иргэд гаргахаар зохицуулалт хийхээр болсон байна.
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас гаргасан коронавирусийн халдвараас сэргийлэх шийдвэрийн дагуу төрийн болон хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа билээ.