Өчигдөр буюу Лхагва гарагт /2020.02.12/ Хятадын Хубэй мужид COVID-19 коронавирусийн халдварын 14840 шинэ тохиолдол шинээр бүртгэгдэж, 242 хүн нас баржээ. Энэ тухай CNN агентлаг мэдээлэв. Халдвар авсан хүний тоо ийнхүү нэг өдрийн дотор гэнэт өссөн нь эрх баригчид вирусийн шинжилгээ батлагдсан төдийгүй шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн тоог ч оруулж эхэлсэнтэй холбоотой аж. Одоогийн байдлаар коронавирусийн голомт болсон Хубэй мужид халдварын 48206 тохиолдол бүртгэгдээд байна. 33693 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1437 хүний биеийн байдал тун хүн байгаа аж. Нас барсан хүний тоо тус мужид гэхэд л 1310 хүрчээ. Албан ёсны мэдээллээр олон улсын хэмжээнд халдварласан хүний тоо 60015 болж, нэг хүн Хонконгт, Филиппинд нэг хүн нас бараад байгаа аж.