Өчигдөр орой Баян-Өлгий аймгийн Өлгий суманд шинэ төрлийн коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ.
Тодруулбал, 21 настай иргэн энэ сарын 7-ны өдөр Замын-Үүд боомтоос Удаанбаатарт, энэ сарын 11-ний өдөр хувийн унаагаар Өлгий хотод ирсэн байна. Тэрбээр өндөр халуурч аймгийн Нэгдсэн эмнэлэгт очсон байна.
Баян-Өлгий аймагт шинэ төрлийн коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнгөрсөн шөнийн 03:00 цагт шуурхай хуралдаж, өвчтөнтэй хавьталд байсан иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтад авах, аймгийн захуудын үйл ажиллагааг шинжилгээний хариу гартал түр хязгаарлах, ресторан, цэнгээний газрууд, шашны байгууллагуудын үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоох, өвчтөний шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д шуурхай хүргэх шийдвэр гаргасан байна.