Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх вакциныг амьтан дээр туршиж эхэлсэн талаар “Синьхуа” агентлаг Хятадын өвчлөлтийн хяналт, урьдчилан сэргийлэх төвийг эх сурвалжаараа дурдан мэдээлэв. Тус төв Шанхайн ангаах ухааны сургууль мөн “Stermirna Therapeutics” эмийн үйлдвэртэй хамтран mRNA нэртэй вакцин гаргаж авчээ. Өнгөрсөн ням гарагт /2020.02.09/ эрдэмтэд вакциныг 100 хулганад хийсэн байна. Хэдэн сарын дараа хамгийн амжилттай вакцины дээжийг сармагчин дээр туршиж үзэх болно гэж эх сурвалж мэдэгджээ. Шинэ төрлийн титэм вирусийг боловсруулах ажил харьцангуй хурдацтай явж байгаагийн дээр үйлдвэрлэх ажилд бага хугацаа зарцуулагдана гэж Хятадын өвчлөлтийн хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна. Гэхдээ хулгана дээр туршилт хийж байгаа нь боловсруулалтын анхны шатуудын нэг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. Вакциныг хүмүүс дээр туршин, клиникийн туршилтыг эхлүүлэхээс өмнө энэ бэлдмэлийг организмд хортой эсэхийг тогтоохын тулд хулганаас том амьтан дээр турших зэрэг олон үе шатыг туулах юм байна.