АНЭУ-ын Абу-Даби хотод эхэлсэн жиү жицүгийн өсвөр үеийнхний ДАШТ-д Монголын тамирчид зодоглож, шагналын хур буулгаж байна. Тэднээс охидын ногоон бүсний ангиллын 52 кг-ын жинд “Баялаг” клубийн тамирчин Л.Ундрал, хөвгүүдээс шар бүсний 62 кг-д Б.Бат-Ирээдүй тэргүүлж, дэлхийн аваргаар шалгарав. Тэдний амжилтын буухиаг үргэлжлүүлж, шар бүсний 57 кг-д нийслэлийн 74 дүгээр сургуулийн сурагч М.Анар, Дорноговь аймгийн “Хилэнц” академийн тамирчин М.Өэлүн мөнгөн медаль хүртлээ.
Тэгвэл ногоон бүсний 60 кг-д өрсөлдсөн “Тэргүүн хүчтэн” клубийн А.Учрал, шар бүсний 78 кг-д “Баялаг” клубээс Б.Өрнүүнбилэг, 75 кг-д 74 дүгээр сургуулийн тамирчин У.Энэрэлэн, улбар шар бүсний 42 кг-д Ү.Анхболд хүрэл медаль хүртжээ.
Сонирхуулахад, тус тэмцээний ягаан бүсний Е4 ангиллын 77 кг-д барилдсан бөхчүүдээс “Мондэ” академийн Э.Батболд АНУ, Австрали улсын тамирчдыг ялж, дөрөв дэх удаагаа алтан медаль гардсан юм. Пара E4-L1 ангилалд “Соёмбо” дэвжээний Г.Тэгшбаяр дэд байр эзэлсэн байна.